Thursday, February 12, 2015

ИТГЭЛИЙГ ОЛОВ

Сэтгэлийг өгөв
Итгэлийг олов

Улаанбаатар,
2015.02.13 Бүрэн эхээр нь...

ӨӨРИЙН ЖИРГЭЭНЭЭС ...

Тэрийг хар
Тэнгэрийн хаяанд Алтан Өлгий Хайрхан, Хавиргын зоо байна
Энийг хар
Элэг зүрхэнд Гурван Баяны нутаг байна 

2015.02.13

Бүрэн эхээр нь...

ӨӨРИЙН ЖИРГЭЭНЭЭС ...

Аньсага нийлэх бүрт
Алт ч, шороо ч үзэгдэхээ больдог
Алаг зүрх харин
Амьсгал хураатал бүхнийг мэдэрдэг

Зүрхээ сонсож явтан!

***

Энэ бие элэхүйд
Эх орон үлдэж байх учиртай!

Улаанбаатар,
2015.02.12

@chuluunhuu Бүрэн эхээр нь...

Sunday, August 24, 2014

ӨӨРИЙН ЖИРГЭЭНЭЭС ...

Уулын мухарт
Ухаарлын дамжаанд сууна уу
Сарны туяанд
Сэтгэлийн сайхныг эрнэ үү ...

Ухраахад хэрвээ гэж үгүй
Ухаарахад гүйцэд гэж үгүй хорвоо аж ...

Хаяагүй байж хайсаар
Хавиргын даваанд очих жаргал байхад
Хайж буйгаа мартсан ч
Хайсаар байх бодлын жаргал гэж бас байх ...

Буцах чиггүй цагийн хүрдэд
Болсон, болж буй, болохыг
Бодлоор түмэнтээ хэлхвээс
Буцаах утгыг ч үл эрэн амьдарна ...

Мэддэгээ мэдэхгүйд тооц
Мэдэхгүйгээ хүсэлд тооц
Хүслээ амьдралд тооц
Харин өөрийгөө хүнд тооц!

@chuluunhuu

Улаанбаатар хот,
2014.08.15 Бүрэн эхээр нь...

Monday, June 30, 2014

ЯАХ ЮМ

Зун ирснийг эс анзаарвал
Зуу зуун хүсэл байгаад яах юм
Зун буцахын цагт
Зуу зуун амлалт байгаад яах юм ...

Улаанбаатар,
2014.06.30
Бүрэн эхээр нь...

Wednesday, March 5, 2014

МЭДДЭГ БАЙ

Нэг, хоёр алхмын цаадахыг харж чаддаггүй юм гэхэд
Нэгэнт гишгээд өнгөрсөн мөрөө таньдаг, мэддэг бай!

Улаанбаатар,
2014.03.06 Бүрэн эхээр нь...

Monday, February 17, 2014

НУУЦЛАГ ЕРТӨНЦ

Идэр насны урам
Ирэх өдрүүдийн хүсэмж
Сэтгэл хөглөсөн бодол
Сэрэхэд харам зүүд

Найман зууны хүлээлт
Намайг цэгцэлсэн итгэл
Өвгөдөөс дамжсан ухаан
Өвөрмөц сонихон ертөнц ...

Улаанбаатар,
2014.02.18 Бүрэн эхээр нь...

МИНУ

Өдрөөс өдөрт өвгөрөх энэхэн бие мину
Өвлөөс өвөлд мөнхрөх Баруун Байдлаг мину ...

Үгнээс үгэнд дэвтэх цагаахан сэтгэл мину
Үйлээс үйлд зузаарах Монгол түүх мину ...

Улаанбаатар,
2014.02.18 Бүрэн эхээр нь...

Wednesday, February 5, 2014

АМЬД ЯВАХ САЙХАН

Алганы хонхор
Атгасан гар
Ам барина гэх дууны сураг
Амьдралд хүч өгч, зориг нэмнэ

Зүрхэндээ ойр байлгаж
Зүүд, төөргөө уншиж явъя даа
Ухаарах насны шигтгээ
Урам нэмсэн хэлхээс минь ...

Ай даа, амьд явах сайхан ...

Улаанбаатар,
2014.02.06 Бүрэн эхээр нь...

Sunday, February 2, 2014

УУЖУУ БАЙ

Ууландаа тэнэж яваа мэт
Уртын дуу сонсож буй мэт
Тарвага сахин хэвтэх мэт
Талын баатар эр мэт ... уужуу бай!

Улаанбаатар,
2014.02.03 Бүрэн эхээр нь...

ХҮН СЭТГЭЛЭЭРЭЭ

Хорвоо жамаараа (айлгавч)
Хүн сэтгэлээрээ (утгыг хайна) ...

Хүсэл хяслаараа (гайхшруулавч)
Хайр итгэлээрээ (инээмсэглэл нэмнэ) ...

Улаанбаатар,
2014.02.03 Бүрэн эхээр нь...

Friday, December 27, 2013

АЖ

Өдөр, шөнө ээлжлэн
Өнгөт орчлонгийн хугацаа жирэлзэнэ
Өвгөд, хөгшид цөөрөн
Өөрийн мэдэлгүй халаа залгана ...

Ай даа
Анзааравч эс анзаарах аж

Улаанбаатар,
2013.12.27 Бүрэн эхээр нь...

Wednesday, December 11, 2013

СОДОН ГУР БА БУРХАН УХААН

Өехий цагаан гөрөөс
Өнгөт орчлонгоос дутавч
Амнаас ам дамжин
Анчдын хууч ярианд цахилна ...

Ховор содон гураа
Харамлалгүй илгээхдээ
Баян Хангайгаа хайрлах
Бурхан ухаан дайжээ ...

Төв аймаг, Эрдэнэ сум, Баруун Баян,
 2013.12.01 Бүрэн эхээр нь...

ХӨЛНИЙ ЕРӨӨЛ

Хүүхэд хийгээд адуунд хөнгөн
Хүүхэн хийгээд ширээнд тэгш
Настан хийгээд бөхөд суурьтай
Надад хийгээд чамд мөртэй байг

Улаанбаатар,
2013.11.27 Бүрэн эхээр нь...

УУРЛАХ ШАХУУ ХЭЛСЭН СЭТГЭЛИЙН ҮГ

Өөрийн бодсоноо ганц үнэн гэж
Өрөөлийг хэн дүгнэж гомдоов
Хорвоогийн амьдралд унаж, боссон ухааныг минь шүүмжилж
Хаа байсан, наймдугаар ангийн хүүхэд шиг бай гэж хэн зандрав

Инээгээд сууж байхдаа уйлж байдгийг минь мэдэхгүй байж
Ингэлээ, тэглээ гэж хэн гомдол мэдүүлэн тунив
Буруу ч бай, зөв ч бай, энэ миний амьдрал
Бусдын үгээр биш өөрийн тэмцлээр босгосон юм

Энэ биеийг ээж, аав минь төрүүлсэн
Эргээд бас дэмжиж түшиж явдаг гэдэг
Тэр гээд нэрлэж чадахгүй ч
Тэнгэрээс бас бурхад хэлж явааг би мэднэ

Дэмжлэг их байлаа гээд
Дээшилж дэвжихээ би зүгээр харж суугаагүй
Айлын хүүхдүүд унтаж, тоглож, цэнгэж байхад
Айлгаж өөрийгөө шамдуулж, зовоож, хичээж суусан юм

Эзэн хичээвэл л заяа хичээдэг гэдгийг
Энэ биеэрээ би туулаад ирсэн юм
Сайн, сайхан явах санааных ч гэлээ
Санаж, мэрийж, сэтгэж явахгүй бол яах билээ

Дардан замаар давхиад ирсэн гэж бүү сана
Доошоо дээшээ савлуулаад уйлж дуулж ирсэн юм би
Өлсөж цангаж, өвдөж бараг үхэж үзсэн юм
Өөрийнхөөрөө байсан тулдаа өвдөг нугараагүй юм

Сайдын хүү сайд биш би за
Сархад ууж өсөөгүй юм бүр
Хайртай нутаг орноо аргагүй эрхэнд орхиж
Хүний нутагт нүүрс ухсан хүмүүсийн хүүхэд

Уйлж буйгаа нууж чаддаг
Ухаант хүмүүсийн удам за
Намайг бүү гоочил
Намайг бас бүү хайрла

Үхэх амьдрахаас амархан ч
Үхээд шийдчихээгүй юм миний аав, ээж
Хүний сайныг дуурайж
Хүн шиг хүн явах гэж хичээсэн нэгэн би байна

Хоёр идээгүй хоосон хоноогүй нь үнэн
Хөдөлмөр хийсэн хүний ам тостой байдаг юм
Цагаан цамцыг тээршаасан ч
Цагаан сүлднийхээ ёсыг бодож өмсдөгөөс

Уурхайчны тостой хувцас өмссөн хүн
Уухайлаад миний дотор явж байдаг юм
Захирал болсон гээд зангаа хувиргах хэврэг эр би биш
Захирлаас цаадахыг нь хийсэн ч уурхайчин сэтгэлтэй явна, би

Үгэн дотор үг үхэр дотор тугал явж байдаг юм
Үнэн гээч үгүй энэ хорвоод худалд би тал засахгүй
Бодсоноо хэлнэ, хэлснээ бодно
Богинохон ч гэсэн энэхэн амьдралаа өөрийнхөөрөө элээнэ

Надад бүү заа, надад зүгээр үзүүл
Надаас бүү асуу, намайг зүгээр хар
Хэвлээд аваад хадгалахгүй юу
Хэнд ч хэлээгүй үг сэтгэл минь урсаж байна

Аав, ээжийгээ санадаггүй тэнэг гэж санаа юу
Алт эрдэнэс гэсэн сагсуу гэж бодоо юу
Цагаан сарын шинийн нэгэнд
Цайлган сэтгэлт аав, ээжээ дурсаагүй гэж андуураа юу

Орох газар, ойчих аягагүй хүн шиг
Орчлонгоос хэн нэгнийг хайн явсаан би шинийн нэгэнд
Уйлаад би алсыг харан зогсохдоо
Уйлж л харагдахгүй юм шүү гэж өөрөөсөө нуусан юм

Булааж, шүүрэх, булж дарах гэсэн нийгэмд
Бор зүрхээрээ өдийг хүрлээ
Сайн сайхан яваа бол
Санаа зовж, шаналж, ухаарч, тэмцсэний минь охь

Наймдугаар ангийн хүүхдийг надаас бүү нэх
Насаа дагаад би өөрөө эвдэрсэн, хөгжсөн
Хэлэх, хэлэхгүй үгээр намайг бүү байцаа
Хүнийх биш миний төөрөг юм

Үг ихдэж үхэр холдлоо гэдэг
Үг үнэхээр ихдэж үдийн цай дууссан байна
Өлсөж цангах юу ч биш
Өөрийг минь хүлээж буй охин руугаа явлаа

Аав нь хүүхдээ хүргэж өгч чадаж байвал
Ам хоосон гэдэс өлсгөлөн байх юу ч биш за
Ийм л байна даа хонгор минь
Илүү дутуу донгоссон бол уучлана биз

Хэлэх гэсэн үгээ хэлхэж гаргахаар амар байдаг юм аа
Хэрүүл хийхдээ ч шүлэглэж томорлоо гэж намайг бүү шүү
Хэвлээд хадгалж ав
Хэн нэгэнд хэлж намайг ойлгуул гэсэн үг харин биш шүү

Дуулахдаа уйлж суудаг        
Дурлахдаа айж суудаг хүний үр чамд үгээ хэлэв
За гаръя даа
Зам ойрхон ч хөдөлгөөн их

Хүүхдээ хоцроож ичээснээс
Хэлэх үгээ дутуу орхиод босъё доо
Надад бүү заа, надад зүгээр үзүүл
Надаас бүү асуу, намайг зүгээр хар !

Улаанбаатар,
2013 он
(Наймдугаар ангийнх шигээ бай гэж хэд хэд зандарсан нэгэнд хэлэв)
Бүрэн эхээр нь...