Thursday, April 23, 2009

САЙРЫН ХУДАГ


Сайрын худаг гэж
Сайхан нутаг байж билээ
Хаврын адаг сар гэхэд л
Хаяа нийлээд олон айл буудагсан

Налайхаас холгүй ч
Намар болтол хөдөөг орлоод
Мал ахуйтай нөхөрлүүлж
Маргаашид бэлэн хүн болгосонсон

Өглөө эртлэн босоход
Өтгөн манан хөөрч байдагсан
Саалиа хураасан ээж нар
Сайн бүхний цацал өргөж байдагсан

Нураагаа үүрсэн зарим аав
Нэгнийдээ цуглан даалуугаа дэлгээд
"Майхан, гэр барьлаа" гэж байдагсан
Мань нь ямар ойлгох биш

Гялаан толгойдоо нар ойлгосон
Гуч гаруй банди гэр гэрээсээ гарч ирдэгсэн
Үнээ, тугалаа салгаж туучихаад
Үлийний анд гардагсан

Тэрэгний морьтой хэд нь
Тэгсгээд услах ажилтай
Хурдны морьтой гэж төсөөлөөд
Хар хурдаар нь давхиулдагсан

Мод раамаас зомгол түүх нь
Моньд бид нарын ганц ажил байдагсан
Хураалгатай мод нурааж
Халтар хэмээх манаач авгайн үйлийг үздэгсэн

Үхэр хулгана, туулайн бүжинг
Үй олноор нь тэгэхэд хорлосон
Өөр бидэнд ямар
Өнөөдрийн хүүхдийнх шиг тоглоом байсан биш

Уурхайд усанд орохоор яваад
Уурхайг үндсэнд нь нураачихаад ирдэгсэн
Хэд хэдэн цонх хагалан
Хэдэн бор шувуу намначихдагсан

Аадар бороо орохоор
Аль бүхнээ тайлаад нүцгэн гүйлддэгсэн
Шар сүүнд цээжээ угаачихаад
Шийдний дэргэд өнждөгсөн

Хөх нь чинэрсэн үнээнүүд
Хөл нь богино мэт тарган эр үхрүүд
Мянган ялаа дагуулсаар
Мөөрсөөр гэртээ ирдэгсэн

Сайрын худаг гэж
Сайхан нутаг байж билээ
Санаанаас ердөө гардаггүй
Саруулхан хөндий нь одоо хов хоосон ...

Үргэлжлэл бий ...

Бүрэн эхээр нь...

НУТГИЙН УУЛ

Налайхын баруунтаа Урд Баян, Хойд Баян гэж хоёр уул байдаг. Хойд Баянгийн энгэрт хүн тавьдаг болоод удаж байна. Хүүхэд ахуй цагтаа бэлд нь шахуу л тоглож, хадлан авч өссөн юм. Тэр уулын тухай нэг шүлэг бичиж байсан. Одоо хайгаад олдоггүй. Санаж байгаагаа бичээд сэргээх гэж оролдоё доо.



Оруулна аа


Бүрэн эхээр нь...

ТОСТ

Буурал аав минь зуу наслаг
Бусдын нутаг өөрийнх мэт намайг тэтгэг
Буруу, муу санаатны үг хэл надаас хол байг
Бодож, санасан бүхэн минь бүтэж яваг ...

гэж шивнээд дээжийг нь дээд тэнгэртээ өргөөд 3 жүнз татав.

Түрк, Анкара, 2000.09.28 Бүрэн эхээр нь...

АМЬДРАЛ БА ҮХЭЛ

Гэрэлт орчлонд ирсэн шигээ
Гэнэтхэн нэг өдөр буцах нь тодорхой
Хаанаас ирснээ мэддэггүй шиг
Хаашаа явахаа тааж мэдэхгүй нь аймаар

Эргээд ирлээ гэхэд
Энэ амьдралаа санана гэж байхгүй
Тэгэхээр эргэж ирэх утга үгүй
Тэр чигтээ явбал таарна ...

Улаанбаатар, 2009.04.24 Бүрэн эхээр нь...

ХОР

Нэг найз минь залгаж байна
Нэмэж шүлэг оруулаагүй юм уу гэж ...

Хор долоож, тархиа ядраагаад
Хоёр, гурав хоносон байна шүү

Пустая голова - пустая жизнь ...

Улаанбаатар, 2009.04.24 Бүрэн эхээр нь...

Wednesday, April 22, 2009

МАРГАХ НЬ

Нэг хэсэг Монгол Улсын сүлдийг өөрчлөх юм яригдаж байсан. Могой зуусан Ханьгардаар сүлдээ хийх ухааны юм яриад л. Баахан сум нум оруулчихсан. Санаж байгаа хүн байгаа байх. Тэр үед буюу 2006 оны эхээр бичсэн нэг сэтгэгдлээ оруулав.

Эхний хувилбартай ярих юм алга, зүгээр л хог болж. Одоо байгаа сүлдний морийг нь малын хулгайч нь нядлаад хаячихаар нь "хашаанд" нь нэгээ сүлдээ хийгээд хорьчихсон байх шив дээ. Нар, сар, галтай сүлдийг минь хонины хот шиг юманд хийгээд битүүлчихэж. Хас тэмдэг гэдэг нэг утгаараа Нарыг илэрхийлдэг гэж сонссон юм байна, Монголд нэг л нар байхад болмоор юм. Тойроод нуль нар гарахаар тэгээд улам л цөлжинө дөө. За, за, тэр эхний хувилбарыг сонгож л балрав даа.

Хоёрдугаар хувилбарын хувьд бас л авах юм алга, гэхдээ инээд хүрээд байна, жаахан юм бичихээс.

"Шар шувуу" хочит Хангарьд гээч яриж байна гэнэ:

За, монголчууд аа, сайн уу
Заяа төөрөгөөр дахиад бид "учирлаа" даа
Зүгээр нэг зам дээр биш
Зүрх сэтгэл болсон сүлдэнд чинь уулзлаа даа

Улаанбаатарын чинь “бэлэг эрхтэн” болж
УБ хүүхнүүдийн сандал болж хэсэг байлаа
Хотын дарга засгийн дарга болсон
Хогийн би тэрийн сүлдэнд заларлаа даа

Сүлд ч гэж дээ, зайлуул
Сүр ихтэй л болохоос миний л барьмал байна
Хорвоод намайг хэн ч хараагүй болохоор
Хамаг чадлаараа фантаазлаад хаяжээ дээ

Зарим нь бүр шар шувуу энэ тэр гэх нь
За даа, юу гэж л доромжлох нь та нарын хэрэг
"Загастай" соёмбыг чинь талийгаачийн чулуу шиг "өшиглөөд"
Залгаагүй сайхан могойн "хадаг" бариад ирлээ дээ, би

Түмэн утгатай төгөлдөр соёмбоо
"Тугалны хашаанд" хийх нэг хувилбар байгаа гэл үү
Тэрнээс чинь би уралдаад харин
Төрөл арилжуулаад "шарил" дээр нь мордоод зогсчихлоо доо

Гэрт нь могой ороод ирэхээр сүү дусаагаад гаргадаг
Гайгүй сайхан заншилтай байсан гэл үү, монголчууд
Сүлдэнд чинь “уригдсан” могойг би лав
Сүнснээс нь салгаад “зуучихлаа” даа

Хар, цагаан тугнаас чинь өнгөтөйг нь л сонголоо
Хар тугандаа сэргээд хангарьд намайг жийчихэж магад
Тайван цаг ирсэн шүү, цагаан тугаа л шүт
Таван сумаа санаад эвтэй найртай байцгаа

Лууг дийлдэг ганц шувуу гэж хөөргөх нэг нь байна
Луу бид хоёр хэзээ ч таарч байгаагүй юм, уг нь
Үндэсний бөхөд чинь ганц нэг жижиг гарьд байгаа
Үнэндээ "хан" гарьд надтай яаж харьцуулах вэ дээ, гэвч

За даа, тэгээд би
Будаа тоншдог шувуу биш
Булааж иддэг махчин "амитан" болж
Үхэшгvй манхийн "кашэй" шиг царайлаад
Үлгэрийн орноос сүлдэнд чинь ирлээ дээ

Морио унаад сэлмээ эргүүлсэн монголчууд
Москваг хүртэл шатааж байсан гэл үүу
Мотортой жийп байхад мориор одоо яах вэ
Морьдоо хуушууранд, намайг сүлдэндээ зориул даа

Ахиулаад ингээд яриад байвал их л юм байна
Албан ёсоор заларсан хойноо бүлтрэе дээ
Хэлэлцүүлэх нэрээр тулгаж байгаа хоёроос
Хамаагүй дээр хувилбар нь би, ялж л таарна

Цагаан тугны галыг
Таван ширхэг багц сумыг
Соёмбонд л аль хэдийнээс байсан гал, сумтай арсалдуулан
Салхинд нь намайг эргэмжилсэн Цэгмид ахдаа баярлалаа

Бадамлянхуа тойрон ургасан
Бурхан болооч “соёмбо”-ын шарилыг
Могойн цусаар будаж
Мөнхөд би алцайн зогсоё доо

Сүлднээс хөөгдсөн морь дараах цөөхөн хэдэн үгийг хэлчихээд алга болов:
Газраа хувьчлаад харийнханд өгөөд дууссан гэсэн. Морь мал ч бэлчихэд хэцүү болсон гэсэн. Тэгэхээр тэнгэрийн амьтан үлгэрээс ч гэсэн олж ирээд сүлдэндээ залаад тэнгэрт амьдрах гэсэн юм байх даа, зайлуул. Баяртай, монголчууд аа.

Соёмбо ч гэсэн олон юм хэлэхгүй байна. "Могойтой "зодолдоод" дийлсэн энэ хачин амьтанд "аваргын бус" болгоод зүүлгэчихлээ дээ, намайг" гээд баан гуниг байна даа. Талийгаачийн хөшөөний чулуу мулуу гэдгээс хангарьдын "өмдний бүс" болсондоо их гутарч байна гэнэ.

Цагаан туг ийн өгүүлэв:

Хар туг сэргэж байж цагаан туг би тайван намирдаг байсан юм. Атаат дайсан мөнхөд байдаг юм шүү дээ, ах дүү шиг биднийг салгаж ингэж өнчрvvлж яахнав. Хар туг орохгуй бол би ч бас орохгүй. Төгөлдөр соёмбо заларсан байхад тэнд би илүү л дээ, угаасаа.

Таван сум бас дуугарч байна гэнэ:

Алангуа хатанд "атгуулж" алингаа алдах шахаж байсан. Эвтэй байхдаа хучтэй гэж номчирхох мөртөө сармагчин шиг амьтанд биднийг базгуулаан мушгиулж, төрийн "юмаар" дээрээс нь дарахаар яаж бид тэсэх вэ дээ. Хугарна даа, удахгүй.

http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=30
Бүрэн эхээр нь...

АЛДАЖ ҮЛ БОЛНО


Сансар огторгуйн хязгааргүй уудам оршино
Сараар тойруулан нараа тойрон дэлхий эргэлдэнэ
Солигдон хөврөх хүний нийгэм хувьсана
Сайхан, муухайн дунд амьдрал эхлэнэ

Аав, ээжээ сонголгүй хүн болон төрнө
Амь алдахгүй хувьтай нь насанд хүрнэ
Биологийн жамаар эсрэг хүйстнээ хүснэ
Бусдын жишгээр нэгийг өмчлөхийг хүснэ

Санаандаа тааруулан мэддэгээ авч сууна
Сайхан бүхнийг нь анхлан амтална
Үүрд эзэгнэхийг хүснэ
Yнэнхүү жаргалтай амьдрахыг мөрөөднө

Гэвч,

Хар хүн бүхнээс харамлан шаналбал
Хардаж, бүр хоёр биеийг зовоовол
Итгэл гээчийг уурандаа мартвал
Илүү, дутуу юм сэтгэн солиорвол

Өөрөө өнгийн харандаа шиг мөрөө өөрчлөн тэнэвэл
Өөрийн болгосон гээд өвөртлөхгүй хүлээлгэвэл
Хүний юм илүү харан доншуучилбал
Хайртай хүнээ ханатал жаргаахгүй хатаавал

Авгай гээд амтыг нь мэдрэхээ больвол
Араар тавихгүй байгааг нь үл үнэлбэл
Түүнийхээ танхилхан явсныг умартвал
Түмэнд зориулагдсан нэгэнтэй энгэр зөрүүлбэл

Хамаг зүйл орвонгоороо эргэнэ
Хайртай хүнээсээ нэг мэдэхэд сална
Хэлхээд хаяагүйгээс хойш тус тусдаа явна
Харамлаж явсан бүхэн нь бусдын нүдэнд очно

Анхныхаас нь илүү түүнийг нь хэн ч хайрлахгуй
Аль дуртай бүхэн нь харин хүн хүний мэдэлд орно
Будагийг нь арилган боовоо буулгана
Бусадтай адилтган орхин одно

Өөр нэгийг олж аван жаргах гэвч, чи
Өмнөхөө мартаж чадаагүй байхад үхэл ирнэ
Мөнх мэт санаж явсан амьдрал дуусч
Мөрөөдлөө биелүүлж чадалгүй буцна

Сансар огторгуйн хязгааргуй уудам оршино
Сараар тойруулан нараа тойрон дэлхий эргэлдэнэ

Өмнөд Австрали, Аделайд, 2006.04.04
Бүрэн эхээр нь...

НӨХӨРСӨГ ШОГ 2

Европын газрынханд


Жарган тэнэгч Жавхаа
Жартгар нүдэт оюутан
Хуучирч байгаа Амгаа
Хуруу нь бүтэн Бады

Мэнд устай Одбаяр
Миний хуучин газрынхан
Буланд хашуулаад жигдрээстэй
Бурнак намайг зочлоостой

Хумсаа мэрэгч Батжав
Хуй босгом Манда
Сонинд алуулсан Пүүжээ
Сондгойроод наанаа суужээ

Томилолтын одтой Моонон
Торгуудын шар Ганхуяг
Ботгон нүдтэй захирлыг нь
Би хайгаад олох биш, ямар

Улаанбаатар, 2007.03.01
Бүрэн эхээр нь...

НӨХӨРСӨГ ШОГ 1

ГЭЗГ-т

“Магнай” хочит захиралтай
Мантуу царайлсан дэдтэй
“Зөвлөлт холбоот” зөвлөхтэй
Зөөлөн маягийн Баярмөнхтэй

Хуулийн зөвлөх асантай
Хуй босомгүй охидтой
Ширүүн дориун Сүхболдтой
Шинэхэн цэрэг Чингарьдтай

Ийм л нэг газарт
Идээшэх гэж хичээж явна
Хүмүүн миний хүсэл биш
Хувь заяаны төөрөг юм

Улаанбаатар, 2007.03.01
Бүрэн эхээр нь...

Sunday, April 19, 2009

ҮДИЙН НАР ХЭВИЙСЭН БАЙЛАА

Зөвхөн насанд хүрсэн хүн уншина уу.


Үдийн нар хэвийсэн байлаа
Үерхдэг охиныдоо очсон байлаа
Модны сүүдэр лүү чангаасан байлаа
Мордох маягтай тэвэрсэн байлаа

Хошуу амыг нь үмхсэн байлаа
Хормой юуг нь шуусан байлаа
Хөөрхөн мөөмийг нь базсан байлаа
Хоёр хөлийг нь алцайлгасан байлаа

Дотоож юуг нь шувталсан байлаа
Долоовор хуруу ажилтай байлаа
Тэр үнэхээр хүссэн байлаа
Тэвэрт багтахгүй тонгочсон байлаа

Өнөөх нь норсон байлаа
Өөрийнх нь боссон байлаа
Дээр нь гараад дэгдсэн байлаа
Дэргэдэх шувуугаа сонсоогүй байлаа

Угт нь хүртэл түлхсэн байлаа
Ургамлын үндэс зулгаалгасан байлаа
Хэвтсэн үхэр шиг аахилсан байлаа
Хорвоо ертөнц мартагдсан байлаа

Хараа нүд эрээлжилсэн байлаа
Хамаг бие чичрэн тавирсан байлаа
Бодол тэгээд замхарсан байлаа
Болдоггүй эрхтэн муужирсан байлаа

Сэлэнгэ, Ерөө сум, 2007.08.24

У.Г-д зориулав.
Бүрэн эхээр нь...

МИНИЙ ТУХАЙ


Ажлын газрынхаа залууст нөхөрсөг шог бичээд байгааг минь сонсоод тэр үед манай газрын захирал хийж байсан, манай яамандаа л нэг номерын гэж болох зохиолч, Элчин сайд Л.Удвал газрын шуурхайг хойшлуулан байж надад бичсэн шүлэг:

Уурхайн тосгоны уугуул
Улаанбаатарын суугуул
Ав хомрогын гүйгүүл
Амны фигуртэй зуйгуул

Хээрийн боохойд өстэй
Зээрийн сүрэгт ээлтэй
Гөрөөнд гарвал хөөдөг
Хараанд орвол туудаг

Том санааны тасархай
Торгууд цусны үсэрхий
Чингисийн удамтай поодгор
Чийртэй төрсөн тоодгор

Л.Удвал 2004.02.19

Өрөө, өрөө хэсээд буу халаад алга болчихдогийг минь, нэг удаа хамт анд явж байгаад зээр рүү буудаад оноогүйг минь хүртэл эвтэйхэн оруулсан байдаг юм
Бүрэн эхээр нь...

ЯДУУ НЬ

Ядуу нь хилээ манадаг
Янчаантай нь өөрийгөө манадаг ...

Миний эх орны муухай нэгэн завхрал

Улаанбаатар, 2004.01.15 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Зөрөөд өнгөрөхөд зүрх савламаар
Зүүдэнд учрахад хөнжил норгомоор ...

Улаанбаатар, 2004.02.04 Бүрэн эхээр нь...

МИНИЙ ЭХНЭР


Миний эхнэр их энгийн хүн
Минийх болоод тэр үү, дэндүү энгийн хүн
Нэр нь хүртэл энгийн
Нартад дахиж олдохгүй, энгийн мөртлөө хосгүй хүн

Улаанбаатар, 2004.07.21
Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС


Ардын төр минь байна уу
Алтан аргамжаа минь байна уу
Шударга ёс гэж байна уу
Шуналгүй хүн гэж байна уу ...

Үгүй л бололтой, одоо би яах вэ

Улаанбаатар, 2004.09.09
Бүрэн эхээр нь...

ХААНА ЯВНА ВЭ


Түркийн Анкара хотноо суугаа ЭСЯ-нд консулаар ажиллаж байхдаа тэр хотод социологийн чиглэлээр доктор хийж байсан Д.Мөнхтөр гэдэг ах хүүтэй нийлж юу эсийг хийв. Тэр хүнтэй холбоо барьж чадалгүй удах үед:

Огторгуйн хязгааргүй орон зайд хөхрөн эргэлдэх эх дэлхийн хаана нь явна даа, шүлэгийн нэгэн булаг, Та.

Улаанбаатар, 2004.11.02

гэж бичжээ.
Бүрэн эхээр нь...

ГАЗАР ХӨДӨЛТӨЛ


Чамайгаа зүүдлэн зүүдлэн хонолоо
Чанга тэврэн тэврэн тааллаа
Чинийх мөртлөө миний бүхнийг
Чинийхээ төлөө, өөрийнхөө төлөө хүслээ

Улаанбаатар, 2004.09.15

Чамайгаа бодон бодон алхлаа
Чагнагдахаар шивнэн шивнэн дуудлаа
Бурханы мөртлөө бидний төөрөгийг
Бусдаас, бузраас харамлан залбирлаа

Улаанбаатар, 2004.09.21

Чамайгаа үнсэн үнсэн уулзлаа
Чадлаараа сэргэн сэргэн жаргалаа
Насны мөртлөө өөрийн тэнхээг
Наашлуулан цаашлуулан газарт бас чамдаа зориуллаа

Токио, 2004.10.06 (Газар хөдлөв. Би хөдөлгөчихсөн юм биш байгаа)

Энэ 3 шүлэгийг нийлүүлбэл сайхан дуу болох юм байна гэж манай нэг дуучин найз хэлсэн. Тэгээд дуу болгоно гэж амлаад 5 жил өнгөрчихжээ, хэхэ.
Бүрэн эхээр нь...

ТОКИОД


"Хараа", "АПУ"-гийн үнээр метродож эхлэв. Шартахгүй нь сайхан юм. түүнээс биш олон ч "юм цааш нь харуулж" эхэллээ дээ ...

Токио, 2004.10.07

Хээрийн халгай шиг дураараа найган өссөн намайг
Хээнцэр вааранд хийн гэрт тавьсан мэт дотор давчдана
Хөх тэнгэртээ жигүүр мэдэн нисэх харцагыг
Хөндий төмөр торонд хийн өлгөсөн мэт зүрх бачимдана

Токио, 2004.10.28

Нутгийн жавар хүртэл үгүйлэгдээд байна
Нуган үрс маань санагдаад байна
Тал нутаг минь зүүдэглэгдээд байна
Тоотойхон нөхөд минь бодогдоод байна, харья даа, байз ...

Токио, 2004.10.29
Бүрэн эхээр нь...

АРХИ БИД ХОЁР


Эрт эрдэж нэг уунам
Эрх чөлөө гэж нэг уунам
Бэрхийг мартаж нэг уунам
Бусдыг дагаж нэг уунам ...

Эрт эрдсэн буруутай, бэрхээс салаагүй асуудалтай, гав ганцаар, эрх чөлөөг ойлгох манатай шартаж харин олон үзэв.

Улаанбаатар, 2004.09.30

***

Архи ууж гутралыг мартнам
Гутралыг мартаж санахыг гээнэм
Санахыг гээж сэргэлийг үл олно
Сэргэлийг үл олж цагийг алднам

Улаанбаатар, 2004.11.02

***
Бүрэн эхээр нь...

МИНИЙ ААВ

Туулын голын хөвөөнд үндэс тэлсэн Булган голын бургас
Түмний амьдралд гэрэл цацруулсан магнайн дээд гэрэл

Улаанбаатар, 2004.08.26

Миний аав Жигмидийн Батлай 1946 онд алс баруун хязгаар, Ховд аймгийн Булган сумнаас ажлын мөр хөөн Налайхад ирэн Нүүрсний Их уурхайд тасралтгүй 39 жил ажилласан хүн байдаг. Тэрбээр 1962 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон хүртэж байсан бөгөөд эдүгээ 85 насыг зооглон Налайхдаа энх тунх амьдарч явна.
Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Юм бодоод алхаж явах ямар жаргал вэ
"Юм" уучихаад шартаж хэвтэх ямар зовлон бэ ...

Улаанбаатар, 2004.07.28 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Төрсөн нутагтаа хором ч болтугай саатахад
Тэртээх хүүхэд нас дуутайгаа, дүрстэйгээ санагдах юм, харагдах юм ...

Налайх, 2004.07.24 Бүрэн эхээр нь...

ХАНЬДАА

Хамтын жаргалыг хүснэ
Хархан нүдийг чинь санана
Харцан зэмлэлийг чинь санагалзана
Халуун өврийг чинь үгүйлнэ

Улаанбаатар, 2004.07.01 (Эхнэрээ Япон руу гаргаж өгсөн орой)

Наранд борлосон царай
Наадмын уур амьсгал
Ханиа хүссэн сэтгэл
Халуу шатсан зун

Улаанбаатар, 2004.07.11 Бүрэн эхээр нь...

БИ

Адуунд гарамгай биш ч айраганд нугасгүй монгол, би
Цэнгээнд сүйдтэй биш ч дуунд дуртай солгой, би
Алтанд шунахгүй мөртлөө авд улангасдаг анчин, би
Цэрэг зэвсэгт дуртай ч амьдралд хайртай амь, би

Улаанбаатар, 2004.05.27 Бүрэн эхээр нь...

АН БИД ХОЁР

ЗЭЭР БИД ХОЁР

Талыг хөдөлгөгч
Турьхан амьтад
Таслан хөөгч
Тамын элч

***

ГӨРӨӨС БИД ХОЁР

Яргуйнд согтох
Янзаган шалтгаа
Ярганд сэргэх
Янзын хүмүүн

***

ТАРВАГА БИД ХОЁР

Гэрэлд дулаацах
Гэнэн мөндөл
Гэтэн дөхөх
Гэнэтийн үхэл

***

ЧОНО БИД ХОЁР

Адуу "манах"
Атаман саарал
Холоос очих
Хурдан сум

Улаанбаатар, 2004.04.08 Бүрэн эхээр нь...

ЭРГЭЛЗЭЭ
















Эрийн хийморь сэргээсэн
Энэ үйлийг тэвчих үү, дэврээх үү
Эртнээс улбаатай хүн, чонын өсийг мартах уу, санах уу
Эргэж ирэхгүйгээр тонилгохоо зогсоох уу, яах уу
Энэ мэт зүйлээр сэтгэлээ зовоох уу, болих уу

Улаанбаатар, 2004.03.11 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Сэтгэлийн тэнхээг сархадаар нөхөхгүй
Ханийн итгэлийг үгээр олохгүй

Улаанбаатар, 2004.03.09 Бүрэн эхээр нь...

НӨХӨРСӨГ ШОГ


Ө.Ө эгчид

Бараг жийптэй
Будаг хацартай
Залуу биетэй
Загас дутаастай

Х.Ж-д

Үерхэхэд нөхөр Ж
Үргээлгэнд "нохой" Ж
Айлын охидод эрлэг Ж
Аавын минь нүдэнд авгай Ж

Ц.Тайванд

Тайванд Хятад дургүй
Тайванд хурд дургүй
Тайван эрх чөлөөнд дуртай
Тайван одон оронд дуртай

Т.Баттөмөрт

Барилдахад төвөгтэй шөрмөс
Балгахад татгалзахгүй хань
Бараа нь бол холоос харагдахгүй
Баяндэлгэрийн уугуул дүрвэгч

Д.Бады-д

Чингисийг хөрвүүлсэн Софи-ийн ганц
Чингист хөрвөсөн манай ганц
Түшихэд ээлтэй ганц
Түүний хуруу нь бас ганц

М.Цэнгэг-т

Нийтийг би дагахгүй
Намайг харин дага
Хааз өндөр жийп
Хавтас барьсан аймшиг

Н.Н-д

Замын цагдаагийн эрлэг
Загас жараахайн эзэн
Ангийн хорхой
Андын хуйх

Б.Чинүүхэй-д

Миний хүү
Чиний хүү
Хоёулаа Бат-Эрдэнийн хүү
Хүнд гарын шүрэн толгой

Д.Г-д

Гэ бүсгүй
Гэрлэж амжаагүй байна
Гэрэл, сүүдрийн дунд
Гэмгүйхэн алхаж явна

Улаанбаатар, 2004.02.19
Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Аав, ээжээс заяасан арвин цагаан тархи
Амьдрал, нас заяасан авралт бурхны хишиг

Түрк, Анкара, 2002.10.31 Бүрэн эхээр нь...

АМЬД МӨРТЛӨӨ

Амьд мөртлөө үхсэн мэт хүмүүс байхад үхсэн мөртлөө амьд мэт дурсагдах, зүүдлэгдэх, хүсэгдэх хүмүүс байх юм.

Ээж Таныгаа, Сэнгээ ах Таныгаа би дурсан сууна, ууж сууна, уйлж сууна ...

Түрк, Анкара, 2002.08.15 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Ээжийгээ би үгүйлсээр явна ...

Өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь нэг өдөр ч гэсэн байлгахсан. Ер нь хүн бүр л ингэхийн тулд явдаг байх. Гэвч замын дунд алга болох нь алга болж, бий болох нь бий болж, ирээдүйг ирэхэд тэр бүгд бас үгүй болсон байна. Амьдралын энэ урт сүлжээг нэгэн цэгт уулзуулахсан ... Тэгвэл мөн сайхан аа ...

Түрк, Анкара, 2002.08.08 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Сайхан дурсах хоосон мөрөөдөхөөс хавьгүй дээр. Хүний амьдралд өнгөрсөн юм гэж байхгүй. Болж өнгөрсөн бүхэн амьдралын салшгүй хэсэг байсаар байх болно.

Түрк, Анкара, 2002.07.29 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Амьд үлдэхийн тулд хоолоо булаацалдан идэх араатныг би ойлгоно
Ахиад зуун жил амьдрах мэт бие биетэйгээ муудалцах хүмүүсийг харин ойлгохгүй нь

Түрк, Анкара, 2002.07.18 Бүрэн эхээр нь...

ҮНЭН ГЭЭЧ НЬ

Үүр цайхаас үд болтол
Үнэнийг би эрэн явнам
Үхэл ирэх энүүхэн хорвоод
Үнэн гээч нь үгүй бололтой

Үдээс хойно, үдшийн бүрий тасартал би юу хийх вэ, тэгэхлээр ...

Түрк, Анкара, 2000.11.16 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Ахмад хүмүүсийг залуу хүмүүс тэнэг гэж бодох
Залуу хүмүүсийг тэнэг гэдгийг ахмад хүмүүс мэдэх

Түрк, Анкара, 2000.11.02 Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Сүн далай ч ширгээд нэгэн цагт элсэн манхан болсон ул мөрийг би харсан
Сүр жавхлан ихтэй их гүрэн нэгэн өдөр сүйрэн бутарсан түүхийг би сонсов

Түрк, Измир, 2000.10.04 Бүрэн эхээр нь...