Уулын мухарт
Ухаарлын дамжаанд сууна уу
Сарны туяанд
Сэтгэлийн сайхныг эрнэ үү ...
Ухраахад хэрвээ гэж үгүй
Ухаарахад гүйцэд гэж үгүй хорвоо аж ...
Хаяагүй байж хайсаар
Хавиргын даваанд очих жаргал байхад
Хайж буйгаа мартсан ч
Хайсаар байх бодлын жаргал гэж бас байх ...
Буцах чиггүй цагийн хүрдэд
Болсон, болж буй, болохыг
Бодлоор түмэнтээ хэлхвээс
Буцаах утгыг ч үл эрэн амьдарна ...
Мэддэгээ мэдэхгүйд тооц
Мэдэхгүйгээ хүсэлд тооц
Хүслээ амьдралд тооц
Харин өөрийгөө хүнд тооц!
@chuluunhuu
Улаанбаатар хот,
2014.08.15
Бүрэн эхээр нь...
Sunday, August 24, 2014
Subscribe to:
Posts (Atom)