Friday, May 8, 2009

НҮҮДЛИЙН ШУВУУД ...

Нүүдлийн шувууд эргээд ирсэн харагдана лээ
Нүүж ирдэг нь нүүж ирээд дууссан биз, одоо
Харин хэдүүлээ яваад хэдүүлээ эргэж ирсэн бол
Харийн нутагт хэд нь өдөө цацсан бол ...

Улаанбаатар, 2009.05.08 Бүрэн эхээр нь...

Thursday, May 7, 2009

ЗАМ БУДАА

Устайхан бороо шиврэнхэн орж байна
Ус тойронхон тууланхан алхаж яваад ирэв
Өмссөн гутал норох ч яамай
Өнөө Улаанбаатарын зам "урсаад" Ухагдсанбаатар болох гэж байна ...

Улаанбаатар, 2009.05.08 Бүрэн эхээр нь...

ЯНЗЫН ...

Янзын, янзын, Улаанбаатар болон Улаанбаатарын орчмоор янзын сайхан бороо орж байна. Алтнаас ч үнэтэй бороо гэж ...

Улаанбаатар, 2009.05.08 Бүрэн эхээр нь...

ОДОО БИ ...

Давсны гашууныг би амсаж байж мэдсэн
Давсыг одоо хэтрүүлж хэрэглэхгүй
Галын халууныг би түлэгдэж байж мэдсэн
Галд одоо ойртож гэнэдэхгүй

Усны аюулыг би хальт живэж байж мэдсэн
Усыг одоо уух хэмжээгээрээ л балгана
Салхины ширүүнийг би хийсч байж мэдсэн
Салхинаас одоо уушигны хэмжээгээр л амьсгална

Архины горыг би ууж ууж байж амслаа
Архийг одоо амсахгүй байхыг хичээнэ
Тамхины хорыг би татаж байж мэдлээ
Тамхинаас одоо харин орсон шигээ гарах юмсан ...

Улаанбаатар, 2009.05.07
Бүрэн эхээр нь...

ДААНЧ БИ

Мөнгөгүй үедээ мөнгөгүй мэт явбал өлбөрнө, харин
Мөнгөгүй үедээ мөнгөтэй мэт тэмцвэл амь зууна
Мөнгөтэй үедээ мөнгөтэй мэт туульбал хоосорно, харин
Мөнгөтэй үедээ мөнгөгүй мэт хураавал баяжна

гэж би 1992 онд Москвад оюутан байхдаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан байдаг. Уг нь сайн ухаараад дагаад явбал бусдад биш юм гэхэд миний өөрийн амьдралд лав үнэхээр хэрэгтэй үгс.

Би өлбөрч үхээгүй, бас баяжаагүй явна ...

Улаанбаатар, 2009.05.07
Бүрэн эхээр нь...

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Маргаашийг тэмүүлэн амьдрахгүй хэн байх вэ. Маргаашуудын нэг нь үхэл мөн биз ... Бүрэн эхээр нь...

Wednesday, May 6, 2009

БУРХАН МИНЬ

Хүүхэд байхдаа би мөнх наслахыг хүсдэг байлаа
Харин ээж минь адгийн хүүхдээ арван нас хүргэхсэн гэдэг байлаа
Одоо би амьдралын мөнх бусыг ойлгодог бол оо юу даа
Охидоо хүний дайтай болтол амьдарчих юмсан л гэж хүсэж байна ...

Бурхан минь, надад мөнх нас хэрэггүй, зуун нас ч хэрэггүй, дээрх хүслийг минь л биелүүлж хайрла.

Улаанбаатар, 2009.05.07 Бүрэн эхээр нь...

Monday, May 4, 2009

АНД ЯВАХЫН САЙХАН ...















Анд явахын сайхан нь юу юм
Алах, хядах тийм сайхан юм уу гэж асуудаг ...

Санаа нийлсэн нөхөдтэйгээ
Сархадтай, сархадгүй тэнэж явах сайхан
Харьж ирье гэсэн цагтаа
"Хүма" эвдрэлгүй буцаад ирэх сайхан

Ингэх гэж л ердөө явдаг юм шүү дээ
Ирсэн хойноо ярих гэж сайхан бас бий
Мордох, ирэхийн хооронд харин
Монгол эрийн хийморь, ганзага дүүрэн оршиг ...

Улаанбаатар, 2009.05.05
Бүрэн эхээр нь...

ӨӨРТӨӨ

Архийг чи ууна
Архи цагаан тархийг чинь ууна
Тамхийг чи татна
Тамхи цэвэр агаарыг чинь татна

Улаанбаатар, 2009.05.05 Бүрэн эхээр нь...

ХҮСЭЛ

Хур бороо элбэг байгаасай
Хөндий тал минь ногоон байгаасай ...

Улаанбаатар, 2009.05.05 Бүрэн эхээр нь...

АЙДАС

Өтгөн ойд ганцаар шөнө алхахаас айхгүй ч
Өрөөндөө ганцаар хонохоос харин айдаг

Уртын замд хээр хонохоос айхгүй ч
Утаа, бас борооны хар үүлнээс айдаг, би ...

Улаанбаатар, 2009.05.05 Бүрэн эхээр нь...

ДУРСАМЖ

Хаврын ийм намуухан үдэш билет сугавчлаад
Хээр гараад хэвтэх сайхан байдагсан
Тогтоосон, цээжилсэн юм багатай
Тоглож, үймүүлсэн халтар л эргэж ирдэгсэн

Гавьяа байгуулаагүй байж гэртээ орохгүй
Гадаанаа шийд тойрч, шороо босгодогсон
Чулуунаа гээд ээжийг дуудахаар
Чухал царайлаад билетээ бариад ордогсон ...

Улаанбаатар, 2009.05.04 Бүрэн эхээр нь...

ХАЛУУ ШАТАЖ БАЙНА

Халуу шатаж байна
Хүн амьтан нозоорч байна
Турьхан ногоо хатаж байна
Тоос шороо л харин сэргэсэн байна ...

Улаанбаатар, 2009.05.04 Бүрэн эхээр нь...

Sunday, May 3, 2009

БОР ДАРС

Бор дарс
Болохгүй бүхнийг даллана
Бодолтой тэмцэлдэн хорлож
Босгосон бүх амьдралыг сүйтгэнэ ...

Улаанбаатар, 2009.05.04 Бүрэн эхээр нь...

ЭЭЖИЙГЭЭ ДУУДАН ...

Ээжийгээ дуудан шөнө цочин сэрэв
Эргэж унтах гэсээр үүр цайлгав
Арван жил өнгөрөхөд анх ингэж дуудав
Амьсгаа давчдан хөлрөн хэвтэв

Ээждээ юм хэлэх гэсэн юм болов уу
Ээж минь надад юм ухааруулах гэсэн юм болов уу ...

Улаанбаатар, 2009.05.04 Бүрэн эхээр нь...