Thursday, May 16, 2013

ХААШАА ЮМ


Хайртай гэдэг үг чинь
Ханилья гэсэн санааг л илтгэдэг юм уу
Хайртай гэдэг үг чинь
Хүсэж байна гэсэн утгыг л тээдэг юм уу

Хайртай гэдэг үг чинь
Хүний хорвоод ганцхан юм уу
Хайртай гэдэг үг чинь
Хэлээд байж болдоггүй юм уу

Хүссэн хүсээгүй өдөртөө тааралдан
Хамт байгаа төөрөгт би хэлж болдоггүй юм уу
Хараад өнгөрөхөд хүртэл
Хүүхэд шиг баясгадаг хүнд би хэлж болдоггүй юм уу

Хүүхэмсэг заримын амнаас
Хуурамчаар гарсаар бусдыг хашраагаад
Хайр гэдэг үг ийм явцуу хүрээтэй болсон юм уу
Хайр хүрсэн үедээ хэлж ч болохоо больсон юм уу, хаашаа юм

Улаанбаатар,
2013.05.16
Бүрэн эхээр нь...