Миний бодлоос төрсөн шүлгүүд
Амьддаа бие биенээ хайрла Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээАлив сайхнаа бусдаас битгий харамла!Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуулХэн нэгнийг харанхуй нүх рүү битгий түлх!Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээАяа, чиний аав чинь ч байж мэднэ шүүАмжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн болАз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!Ачийг чинь тэд бас бүү мартаг.Ганц сайхан үгээр дутаж яваа хүндГарцаагүй түүнийг нь олж хэл,Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөрГазар дээр нэг бус удаа тохиолдоно.Чамд дурласан сайхан хөвгүүнийгЧанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй миньЧамайг хайрласных нь хариуд хайрла!Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.Бидний амьдрал ав адилхан,Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирчБидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрчБидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно.Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өгБүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргадӨнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг чӨөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулнаӨлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоорӨөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоорАлтан нар бидэнд гэрлээ, ав адилхан түгээдэг болохоорАмьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодномАз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэг гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла
ReplyDeleteАмьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийг харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл,
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно.
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар бидэнд гэрлээ, ав адилхан түгээдэг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэг гэж ойлгоном