Ойрхон ч юм шиг хол ч юм шиг
Оройгүй ч юм шиг оройтой ч юм шиг уулс
***
Онон гол нь урсаад ч буй юм шиг үгүй ч юм шиг
Оросын тосгод харагдаад ч буй юм шиг үгүй ч юм шиг
***
Машинтай ч юм шиг машингүй ч юм шиг
Манаргаж манаргаж, будилж будилж
Чирэгдээд ч буй юм шиг
Чирээд ч буй юм шиг Баян-Уулдаа буцаж ирэв
Дорнод аймаг, Баян-Уул сум, 2009.07.31-08.05
Monday, August 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
ойрд шүлэг бичэхгүй байгаа юм уу
ReplyDeleteАйлчлалын бэлтгэл ажил гээд зав багатай явна. Зав гармагц бичнэ ээ.
ReplyDelete