Sunday, October 18, 2009

МАНУУЛ

Мануул аа гэж
Маанагдуу амьтан шүү
Пагдаагаад хэвтэж байснаа
Пөөцөг пөөцөг алхана

Нүүрэндээ аргал барьчихаар
Тэр чигээрээ нуугдчихлаа гэж санана
Нүдээ аниад суухаар
Тэр хавьд харанхуй болчихлоо гэж бодно

Дөхөөд очихоор сууж л байна
Дүрлийгээд харж л байна
Нүх рүү орж амжихгүй бол
Нэг л хувь заяа түүнд үлдэнэ

Ганган дулаан арьстай
Газар дагасан явдалтай
Хулгана голдуу идэштэй
Хотонд хоргүй амьдралтай

Мануул аа гэж
Маанагдуу амьтан шүү
Зэвүүн жартгар нүдтэй
Зэрлэг өссөн муур шүү

Баруун Байдлаг, Модон даваа, 2009.10.17

3 comments:

  1. За анчин залуу сайн уу? Ангийнхаа сониноос бичээч хө.Зураг хөрөг байвал оруулаач

    ReplyDelete
  2. Сайн, сайн уу? Зураг зөндөө, энэ блог руу яаж оруулдаг юм бэ? Мэдэхгүй ш дээ. Ангийн сонин зөндөө зөндөө. Архив руу ороход ч байж байгаа.

    ReplyDelete
  3. За, за, наргиа байлаа. Ганц нэг зураг орууллаа. Хүн сонирхохгүй биз дээ.

    ReplyDelete