Tuesday, December 1, 2009

ГОЁ ЮМ ОО

Найз минь дуудаж байна
Надад хэлэх юм байх шиг
Бакаалтай болчихлоо гэнэ
Бандитай боллоо гэсэн үг байж

Өмнөөс нь баярладаг байна ш дээ
Өөрийн эрхгүй огшдог байна ш дээ
Хүүтэй болно гэдэг
Хүн, тэр дундаа эр хүний хүсэл мэт

Охид дутахгүй, дутаахгүй л дээ
Орчлонд тэдэн шиг эрдэнэ хаана байна
Гэхдээ бандитай болох гэдэг
Гоё юм оо, гоё юм ...

Улаанбаатар, 2009.12.02

4 comments:

  1. Сайхан юм аа, сайхан юм
    Сарны доорх энэ орчлонд
    Сайн найз, үнэнч нөхөдтэйгөө явахад
    Санаа сэтгэл, баяр хөөр,
    Саруул гэгээн бүхнээ хуваалцаад
    Сайхан юм аа, нээрээ сайхан юм.

    Гоё юм аа, гоё юм
    Гомдол баяр ээлжлэх энэ хорвоод
    Гомбын гозон толгой биш гэдгээ мэдэрч
    Гол гаргачихгүй үнэнч нөхөдтөйдөө омогшиж
    Горыг нь амсах алдаа хийчихэлгүй явахад
    Гоё юм аа, үнэхээр гоё юм

    ReplyDelete
  2. Бурнакийн андуудDecember 2, 2009 at 4:13 AM

    Бурнакийн баяр хөөрийг хуваалцаж
    Бурханд залбирч буян хурайлсан үг


    Хүүтэй болно гэдэг үнэнхээсээ
    Хүслийн дээд мөнөөс мөн шүү
    Охинтой болно гэдэг угаасаа
    Олдошгүй заяа мөнөөс мөн шүү
    Үртэй болно гэдэг ерөөсөө
    Үүрдийн жаргалын даллага юм шүү
    Голомт сахиж, удам залгах
    Гойдын заяаны заллага юм шүү
    Барсын хэвнэг хөдөрч
    Балт сэлэм далайж
    Атаат дайсныг сөхрүүлж
    Алтан ургаа хамгаалах
    Баатар өвгөдийн хойч
    Бахдам удамтны залгамж
    Хонгор хүүгээ өлгийдсөн
    Хосгүй заяатай Нараадаа
    Баяр хүргэж ерөөл дэвшүүлье
    Бадар хундагатай нанчид өргөе

    ReplyDelete
  3. Сайхан санагддаг юм байна лээ
    Санаж явмаар, бас хүсмээр тавилан аж
    Цаг хугацаа хурдан, эр хүн өснө
    Цааргалахгүй ээ, анд заавал дагуулж явна ...

    ReplyDelete
  4. Saikhan ni ch saikhaan
    Goy ni ch goy oo.
    Gehdee yamar hugshirsun bish bolohgui geh yum baina.
    Tsag hugatsaa baina.
    Tsaashdaa nuguun urtei bolood
    Tsaglashgui ikh muruudul chin dahiad l saikhnaar urgeljilne shuu de ^^

    ReplyDelete