Monday, January 4, 2010

ЗҮРХ МИНЬ ДЭЭ

Гадаах хасах дөчийн жаварт
Гарт нэмэх гучин долоотой цус гүйлгэх гэж
Цээжний гүнд зүрх хичээнгүйлэн цохилно
Цэвэр агаар хүсэмжлэн уушиг түүнийг дэмжинэ ...

Улаанбаатар, 2010.01.05

3 comments:

  1. сайн уу? нэрийг чинь мэдэхгүй болохоор шүлгийг чинт хэнийх гэж нэрлэхээ мэдэхгүй байна.

    ReplyDelete
  2. Гурван зүйл эргэж ирдэггүй
    Цаг хугацаа, үг, боломж
    Гурван зүйлийг битгий арилга
    Амар тайван, итгэл найдвар, мөс чанар
    Гурван зүйл амьдралд арай илүү үнэтэй
    Итгэл үнэмшил, хайр, , найз нөхөр
    Гурван зүйлд найдах хэрэггүй
    Эрх мэдэл, аз, баялаг
    Гурван зүйл хүнийг тодорхойлдог
    Хөдөлмөр, үнэнч байдал, амжилт
    Гурван зүйл хүнийг эвддэг
    Архи, бардам зан, шунал

    PS: заримдаа бүгдийг ойлгох гэсээр байтал бүх амьдрал өнгөрсөн байдаг.
    НЭГ.
    Хүмүүсийн хүлээж байгаагаас нь ихийг баяртайгаар өг.
    ХОЁР.
    Юу ч байсан, ямар ч сэдвээр байсан ярьж чадах хүнтэйгээ ханилан суу, бусад бүх зүйлийн адил түүний чамтай ярих чадвар хөгширсөн хойно чинь ч хэрэг болно.
    ГУРАВ.
    Сонсож байгаа юм бүхэндээ битгий итгэ, өөртөө байгаагаа өгч сур, хүссэн хэмжээгээрээ унтаж бай.
    ДӨРӨВ.
    “Би чамд хайртай”- гэж хэлэхдээ хүнийг нь хайрлаж байвал л хэлээрэй.
    ТАВ.
    “ Надад их өрөвдөлтэй байна” гэж хэлэх бол нүд рүү нь харж байгаад хэл.
    ЗУРГАА.
    Гэрлэхээсээ өмнө багадаа гэхэд л 6 сар хамт бай.
    ДОЛОО.
    Анхны харцаар дурлаж болно гэж итгэ.
    НАЙМ.
    Мөрөөдөлдөө умбагчийг битгий доогло. Мөрөөдөлгүй хүн юу ч үгүй л байдаг.
    ЕС.
    Үнэн зүрхнээсээ хайрлаарай. Хариу авахгүй байсан ч гэсэн амьдралын сайхныг мэдрэх арга ч байж болно.
    АРАВ.
    Санал зөрөлдсөн үед хүнийг битгий дорожилж бай.
    АРВАН НЭГ.
    Төрөл садангаар нь хүнийг битгий шүү.
    АРВАН ХОЁР.
    Хурдан сэтгэж бай, Дөлгөөхөн ярьж бай.
    АРВАН ГУРАВ.
    Хариулах дургүй асуултанд өөдөөс нь инээмсэглээд “Яагаад энийг мэдэх гээд байгаа юм бэ?” гэж асуу.
    АРВАН ДӨРӨВ.
    Их хайр, их амжилт их эрсдэл дагуулж байдгийг дандаа санаж бай.
    АРВАН ТАВ.
    Хэн нэгэн найтаавал “ Бурхан өршөөг” гэж хэлж бай.
    АРВАН ЗУРГАА.
    Хэрэв чи алдаа гаргавал түүнийг битгий давт.
    АРВАН ДОЛОО.
    Гурван зүйлийг дандаа санаандаа хадгал.
    Мөс чанартай байна.
    Бусдыг хүндэлнэ.
    Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байна.
    АРВАН НАЙМ.
    Агуу нөхөрлөлөө явган хэрүүлээр бүү алд.
    АРВАН ЕС.
    Алдаа гаргаснаа мэдвэл тэр дор нь зас.
    ХОРЬ.
    Утсаар ярихдаа инээмсэглэж бай. Утасны цаанаас ч гэсэн чи танигдана.
    ХОРИН НЭГ.
    Өөрөө өөртэйгөө сайн ярьж бай.

    ReplyDelete
  3. ungursun ovliig shuud sanagduullaaa...

    ReplyDelete