Monday, January 25, 2010

СЭГСГЭРЭЭС

Миний төрсөн өдөрт зориулж Сэгсгэр андаас бичсэн шүлэг. Эхний үсэгнүүдээс нь миний нэр бүтэх юм байна. Гэхдээ Ччууллууууннххүүүү гээд жаахан уучихсан маягтай л сонсогдох байх.

Чухам ийм л өдөр, өвлийг гийгүүлэгч нар өлчиржихөд
Чулуун дээгүүр хүмүүс дааран, халууцан алхахад
Урдах зам хаа хүргэхийг хэн нь ч эс төсөөлөн зөнгөөрөө туулахад
Уй хүсэлт цаг хугацаа халааснаас гээгдэн нөгчихөд

Лааны царцмаг лаврин үдшээр дурсгал болон үлдэхэд
Лавтайяа би энэ орчлонд зуур хоносноо санахад
Учрал баяр, ирэх өдрүүд бийрийн үзүүрээс мэндлэхэд
Учраа олохгүй өөрийгөө танихгүй ч харцаа өргөж угтахад

Угаагдсан хүслээ намрын салхинд зоргоор хийсгэн өндийхөд
Унтаа нойрмог цээжний аглагт хүмүүс дуу алдан зөрөхөд
Нас зүсээ огоорон танил ахуйд уусан шингээд гэмэрхэхэд
Намайг танихгүй ертөнц дээр өрөөсөн хөл дээрээ зогсоход

Хүмүүн бусын аялгуут мэдрэмж хаанаас ч юм бэ дуурсахад
Хүч чадал сэм хуралдаад ирсэн зүг рүүгээ буцмаар санагдахад
Үүрийн шөнөөр ээжээ дуудаж өөртөө ирлээ гэж зүүдлэгдэхэд
Үрийнхээ хайрыг элгэндээ бөмбөрүүлж алгандаа атгаад босоход

Үйл заяаны нүцгэн харгуйд нүдээ мартан зоримог шуударахад
Үдийн наран тэнгэрт зүүгдчихээд тэндэхийн баяраар сэтгэл илбэлээ

Сэгсгэр, Улаанбаатар, 2010.01.25

5 comments:

  1. Hahaha, nuur ulailgaa hayachlaa Burnaaaaak meeen. Erhem anddaa TURSUN UDRIIN MEND hurgeye

    ReplyDelete
  2. Би бас мэнд хүргэлээ хүлээж аваарай ккк

    ReplyDelete
  3. interesno chto ti ne umeesh?

    ReplyDelete
  4. ХатанбаатарJune 14, 2011 at 9:57 PM

    Оюутан цагийн найзтайгаа 16 жилийн дараа өнөөдөр холбогдлоо. Сайхан бна. Ажилд нь амжилт амьдралд чинь аз жаргал хүсье. Үзэг чинь хурц Ухаан чинь тэнэгэр байх болтугай

    ReplyDelete