Thursday, February 4, 2010

ПАМЯТИ ВИКТОРА ЦОЯ

Виктор Цойгийн дурсгалд зориулсан Игорь Тальковын дууг чадан ядан орчуулав. Хоёулаа л миний оюутан цагийн шүтээн байлаа. Хоёулаа одоо хорвоод байхгүй. Гэхдээ тэд мартагдахгүй ...

Найрагчид тохиолдлоор төрдөггүй юм
Нарт ертөнцөд алсаас нисэн ирдэг юм
Тойрог төөрөг нь нууцлаг хэдий ч
Тэд үнэндээ нээлттэй бас энгийн

Бурхадын тийм элчдийн нүд
Бусдаас уйтгартай, мөрөөдөлдөө үнэнч
Харанхуйд төөрсөн бүхнийг гэрэлтүүлж
Хамаг асуудлыг мартуулж явдаг

Даалгавраа гүйцэтгээд тэд буцдаг
Дээд Тэнгэрүүд нь дуудчихдаг
Ойлгож бид мэдэх биш дээ
Огторгуйн тоглоомын дүрмийг

Жүжигчин, хөгжимчин, найрагчид
Жирийн биднийг сэтгэлийг сэргээгчид ...
Бадагаа гүйцээлгүй тэд буцдаг
Бараг хөгжим нь эгшиглэж байхад шүү

Ойд шувууд тэдний дууг үргэлжлүүлдэг
Орчлонд тэднийг дурсан цэцэгс найгадаг
Алсын алсад одсон ч, тэд
Амьдарсаар байдаг юм, дуу, шүлэгэндээ

Магадгүй, өнөөдөр ч, маргааш ч
Миний бие ч нууцлагхан яваад өгнө
Найрагч, хөгжмийн зохиолч Виктор Цойгийн араас
Нисээд гэнэтхэн яваад өгнө

Улаанбаатар, 2010.02.05

6 comments:

  1. Mundag orchuuljee :) , manai tom ahiin ch bas shuteen ni bsan

    ReplyDelete
  2. tsoi.gblog.mn Дүү нь энэ блогийг ажиллуулдаг юм зочилоорой

    ReplyDelete
  3. Дууг нь сонсчихоод уншлаа гоёо орчуулсан байна шү

    ReplyDelete
  4. Баярлалаа, хөгшөөн. Чиний блогоор орж байна аа.

    ReplyDelete
  5. yug ch bichhed mon orchuulhad ch hunees medremj material gd olon zuil shaarddag harin tanid ter buhen bn shn orchuuljee shn bolson bn daraagiin bichweriig chni tesen yadan huleeh bolno.

    ReplyDelete