Wednesday, July 27, 2011

ГАЛУУ БИД ХОЁР

Гүүрэн дээр алхаж явна
Голоор нь биш захаар нь, мэдээж
Тэр голоор нь машин унаа явах учир
Тэнд алхвал хэрэг тарих биз ...

Хар галуу нисэж явна
Баруунаас зүүн тал руу
Хаашаа явахаа мэдэж байх шиг
Булхиагүй, нэгэн зүгт нисэж байна

Энэ нөхөр юунд зорин
Эрчтэйхэн нисэж явна вэ
Ингэхэд би ч гэсэн хаашаагаа
Ингэтлээ хөлрөн алхана вэ ...

Бодоод байх юу байх вэ
Бор ходоодоо тэжээх гэсэн хоёр л байна
Нэг нь загас, жараахай руу дэвэж
Нөгөө нь ажил руугаа тэмүүлж яваа нь энэ ...


Вашингтон хот, Арлингтон хотыг холбосон Key Bridge
2011.07.27

2 comments:

  1. Америк чинь хязгааргүй эрх чөлөөний орон гээ биз дээ!Манайхаас дор юм шив дээ!Манай энд бол машин тэрэг явдаг газраар чинь голоор нь, захаар нь, тэс хөндлөн, ер нь дуртай газраараа алхаж болдог шүү дээ! Харин хэнэггүй жолоочийн хээгүй дугуйны нөхөөс болчих явдал гардаг нь жаахан тийм.

    галуу яахав дээ, нисч л байг. Харин галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөв гэсэн айхтар үгийг манай эндхийнхэн ярьдгийг Та санаж яваарай. За тэгээд алхаад бай! Бор ходоодоо тэжээхээс илүү ихийг амжуулаарай!Амжилт!

    ReplyDelete
  2. Ямар галууны тухай бичсэн юм бэ дээ ?

    ReplyDelete