Monday, August 22, 2011

СОНГО

Тэвч, тэмц, амьдар
Тэгэж үл чадваас үх
Үр хүүхэд, үргэлжлэлээ бод
Үлгэн салган бүү алх

Вашингтон, 2011.08.22

6 comments:

  1. Үлгэн салган амьтас
    Үүгээр түүгээр хөлхөлдөнө.
    Үнэ цэнэгүй амьдралдаа тэд
    Үхэн хатан зууралдана.
    Хог ухаж хооллоно.
    Хоног төөрүүлж траншейдана.
    Архи тамхинд мансуурч
    "Амьдын жаргалаа" эдлэнэ.
    "Муу амьд явснаас
    Сайн үхсэн дээр" гэж
    Мунхаг хүмүүн сургаагүй ч
    Мунаг тэнэг нь ойлгоогүй.
    Энэ ч яахав, тэр амьтасын
    Эхээс төрсөн заяа нь юм биз.
    Арчаагүй дорой явсаар дуусах
    Амьд насны нь тавилан нь юм биз.
    Гэм хоргүй тэднийг адлаж
    Гэсгээл шийтгэл хүлээлгэлтэй нь биш.
    Гэр оронгүй тэр хөөрхийсийг
    Гэтэж очоод хороолтой нь биш.
    Харин энэ нүдтэй гүзээнүүдийг
    Харвин нь унжсан шүдтэй туламнуудыг
    Хамер хөлөглөсөн улаан луйварчингуудыг
    Хаан суудалтай урваач ноёдыг
    Ариун биеэ худалдаж амьдрагсадыг
    Алийгаа алдсан гудамжны янхануудыг
    Ард түмнээ тохуурхсан эрээгүй"улс төрчдийг"
    Алтаар гулгисан харийнхны боолуудыг
    Аль газрын цааз хуулиар
    Амийг нь тэнсэж шийтгэвэл зохих вэ?
    Хэн гэгчийн лүндэн зарлигаар
    Хэрэг үүсгэж хороовол таарах вэ?
    Тэд сайн дураараа бууж өгөхгүй
    Тэмцэж, ялж байж л устгахад хүрнэ.
    Үр хүүхэд, үргэлжлэлээ ч тэд бодохгүй
    Үндэстэн, ард түмэн, Монголоо ч тоохгүй
    Авах, идэх шуналын хорлолдоо автаад
    Амь тээж яваа мөнгөний боолууд юм.
    Эднийг харин хэрхэвээс зохилтойг
    Эрхэм Та айлдан соёрх
    Зарлиг байвал хэлж болгоо
    Зам мөрийг нь зааж болгоо.

    Тэвчихгүй ээ, бид тэмцэж амьдарна.
    Үхэхгүй, үлгэн салган амьдрах ч үгүй.
    Тэгээд эс болвол эцсийн мөчид
    Тэнгэрийн бошгыг дуудаж дайснаа сөнөөнө.

    ReplyDelete
    Replies
    1. Yamar mundag bichdeg yum be! Uuruu bas shulegch, yaruu nairagch yum bish uu.

      Delete
  2. Тэвч, тэмц, амьдар
    Тэгэж үл чадваас үх ....

    Сайн уу? Амьд мэнд биз дээ? Эсвэл тэвчиж, тэмцэж амьдраад эцэст нь... За муу ёр байх.Болъё. Юугаа тэвчээд,хэнтэйгээ тэмцээд, яаж шуухан амьдраад явна даа, ингэхэд...

    ReplyDelete
  3. Юу ч хамаагуй бичээч.

    ReplyDelete
  4. Юу ч хамаагүй бич гэв үү
    Юу ч гэсэн надад нэг мэйл бич ...

    ReplyDelete
  5. shvleg ergej zasah durgvi bol hairan tsag shal demii ongorooj bna daa

    ReplyDelete