Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм ...
Хэрвээ байвал би ч бас сууна
Харин тэнд үлдэхгүй ээ
Хайрлаж чадалгүй гээсэн бүхнээ
Хамж аваад буцаад сууна
Уут дүүрэн шагайгаа
Ур сайтай монгол шатраа
Дөрвөн төгрөгний үзгээ
Дүүртэл тоо бодсон дэвтрээ
Баатарчуудын тэмдгээ
Булигаран сурагч цүнхээ
Чихрийн цаасны цуглуулгаа
Чиг сайтай чавхаа аваад гарна
Ээжийн гарын боорцогноос
Эрүү шалгасан хатуу ааруулнаас хармаалаад
Баавгай нэртэй нохойныхоо зургийг дараад
Буурал болоогүй аав, ээждээ үнсүүлээд ирнэ
Миний юм гээд харамлах биз
Миний бага нас
Уйлуулж, орилуулж байгаад ч
Учирлаж, ухааруулж байгаад ч гэсэн авна
Ямар үнэтэй эдийг мэдэлгүй
Явдал дундаа чи нэг, нэгээр нь гээнэ
Алив өгөөд аль
Арчиж, арчилж, хадгалж явъя би
Үр хүүхдэдээ үзүүлээд
Үлгэр домог шиг дурсамж яриад
Гэр дүүрэн шагай дэлгээд жишээ нь
Ганц нэгээр нь няслаж сууя би гэнэ
Өрөвч болохоор тэр Чука
Өгөх байх аа, надад
Хаяж би тэднийг гээхгүй
Харамсах үе ирдгийг одоо мэднэ
Улаанбаатар
2013.02.14
Wednesday, February 13, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
Аав, ээжийгээ авчрах гэдэггүй
ReplyDeleteАрчаагүй новш байна гэх хүн гарахвий
Өөрсдийнхөө үед сайхан амьдарч буй хүмүүсийг
Өөртөө зориулж би нааш нь чирэхгүй ээ
Бага настай буй Чукаг өнчрүүлж
Балаг тарихгүй ээ, би
Хаяж гээх юмсыг нь л хямгадаж
Харж, дурсаж явах гэсэн юм, би
Chukaaaa
Delete4n togrognii uzeg gej bsiimuu
DeleteBi bas chavhaddag bsan shu
Deleteneeree tiim galt tereg bdag bol suugaad aavdaa neg unsuuleed irehsen. Naiz n nomoo avnaa. Bie ene 7 homogt deerdsen shu
DeleteBlogiig chini unshih durtai.
ReplyDeleteХОМ бөглөх гэж ялимгүй тээртээд
ReplyDeleteХараал хэлмээр санагдаад сууж байтал
Уйлж буй хүн ч инээмээр
Урам сэргээсэн сайхан өгүүлбэр үлдээжээ, өөрөө
Хэн ч байсан, баярлалаа өөрт чинь
Хоёрхон ном үлдсэн, нэгийг нь бэлэглэхсэн
Hey nice one dude
DeleteMinii nom martvaa !
DeleteBas yeven
DeleteСайхан болжээ, мэдэж, бодож явдаг ч ингэж хэлж болох юм гэж байсангүй...
ReplyDeleteДурсамж сэдрээж, урам хайрлав.
Bichdeg humuus ni oor l do. Chuka shig. Manai Chuka ch Mundag Sh de
ReplyDeleteEne blog ingej ami oroh gej :)
ReplyDeleteМиний найз зогсолтгүй бичээд байгаарай. Хэзээ гаргана гэж төлөвлөж хэлээд хэрэггүй ч хэзээ нэгэн цагт хоёр дахь, гурав дахь... номоо гаргаарай. Гол нь тасралтгүй бичээд байгаарай. Бичсэний шагналд юу төлөвлөснийг бурхан мэдэж л байгаа.
ReplyDeleteBi yruu nairag sonirhdoggui gej uuriiguu bodson yum. Sanaandgui tanii blogiig unshlaa. Mash taalagdlaa:))
ReplyDeleteChuka shineer yum bich l de. MT
ReplyDeleteDahin dahin unshaad baimaar ...
ReplyDeleteChuka ahaa nadaa neg nom ogooch Blog dahi buh shulgiig unshsanch nom ih saihan haragdaj bna
ReplyDelete