Wednesday, September 18, 2013

ЯАСЫН БОЛ ДОО ХӨӨ

Намар шиг
Нар эзгүйчлэх жавар шиг
Нулимс шиг
Намайг тойрсон сэтгэл шиг

Зул шиг
Зуурдын хорвоо шиг
Давс шиг
Дайраад өнгөрсөн хясал шиг ...

Улаанбаатар,
2013.09.18 Бүрэн эхээр нь...

Tuesday, August 27, 2013

ХУВААЛЦАМЗ

Шүлэг энэ тэр бичихгүй
Шог залуу болсон байна гэж бодуузай
Бодол энэ тэрээ хуваалцахгүй
Босс зантай болсон байна гэж гомдуузай

Бичиж л байгаа шүү, тархиндаа
Бичнэ ээ, би, цаасан дээр
Бодлоо өөрөө эхлээд цэгцлээд авъя
Болсон ханасан үед нь хуваалцамз ...

Улаанбаатар, 2013.08.28 Бүрэн эхээр нь...

Tuesday, June 4, 2013

БАРУУН БАЙДЛАГИЙН ГОЛ




















Баруун Байдлагтаа очоод ирлээ
Бодол юугаа цэнэглээд ирлээ
Баян энэ хангайн амин судас болсон
Бага гэж басамгүй голоос нь балгачихаад ирлээ ...

Улаанбаатар
2013.06.02 Бүрэн эхээр нь...

Thursday, May 16, 2013

ХААШАА ЮМ


Хайртай гэдэг үг чинь
Ханилья гэсэн санааг л илтгэдэг юм уу
Хайртай гэдэг үг чинь
Хүсэж байна гэсэн утгыг л тээдэг юм уу

Хайртай гэдэг үг чинь
Хүний хорвоод ганцхан юм уу
Хайртай гэдэг үг чинь
Хэлээд байж болдоггүй юм уу

Хүссэн хүсээгүй өдөртөө тааралдан
Хамт байгаа төөрөгт би хэлж болдоггүй юм уу
Хараад өнгөрөхөд хүртэл
Хүүхэд шиг баясгадаг хүнд би хэлж болдоггүй юм уу

Хүүхэмсэг заримын амнаас
Хуурамчаар гарсаар бусдыг хашраагаад
Хайр гэдэг үг ийм явцуу хүрээтэй болсон юм уу
Хайр хүрсэн үедээ хэлж ч болохоо больсон юм уу, хаашаа юм

Улаанбаатар,
2013.05.16
Бүрэн эхээр нь...

Monday, April 22, 2013

ДУРТАЙ БОЛСОН БАЙНА

Нүүрээ угаалаа
Нүдээ аньж таарч байна
Нүдээ нээлээ, таг харанхуй
Нүдээ аниад нээлээ, дахиад л харанхуй ...

Зүрх мүрх хаагдахыг анзааралгүй
Зуурдаар ингээд нөгөө ертөнц рүү явчихлаа гэж үү ...
Аз болоход тог л тасарсан байж
Амьд явах дуртай болсон байна, би дахиад ...

Улаанбаатар
2013.04.23

Бүрэн эхээр нь...

ЗҮҮД

Зүүдэллээ
Зүүдээ эхнэртээ ярьлаа
Хачин юм зүүдэлдэг юм гэнэ
Хачин биш бол тэр зүүд биш, бодол байх биз ...

Улаанбаатар,
2013.04.23 Бүрэн эхээр нь...

Thursday, April 18, 2013

ЗҮҮДЭНДЭЭ СОНССОН ҮГ

Олон олон тэнгэр түшсэн
Онцгой онцгой итгэл хүлээсэн
Босоо босоо хийморь татсан
Бодол бодлын цэнэг хурсан

Улаанбаатар,
2013.04.19

Бүрэн эхээр нь...

УТГАГҮЙ

Архи уухгүй нь нэгэн бодлын утгагүй
Архи уух нь түмэн бодлын утгагүй

Улаанбаатар,
2013.04.19 Бүрэн эхээр нь...

Saturday, April 13, 2013

ЯАГААД Ч ЮМ

Хүний төлөө хүнээс юм гуйчихдаг атлаа
Өөрийнхөө төлөө өрөөлөөс юм асуухдаа ичих юм

Улаанбаатар,
2013.04.13

Бүрэн эхээр нь...

Wednesday, April 3, 2013

ЧАДАХГҮЙ ЭЭ

Өчигдрийг мартан өнөөдрөөр сагаж
Өнгөнд шүтэн үнэнийг өнчрүүлж чадахгүй ээ
Маргаашийн төлөө өнөөдрийг үнэгүйдүүлж
Мөнгөний төлөө сэтгэлийг гээж бас чадахгүй ээ, би

Улаанбаатар,
2013.04.04 Бүрэн эхээр нь...

Monday, March 18, 2013

НЭГ САЙН ӨВТГӨЛӨӨ

Оюу толгойд зочлоод ирлээ
Олз омог ихтэй явлаа
Зуу зуун бодолд автлаа
Зүрхээ нэг сайн өвтгөлөө

Улаанбаатар,
2013.03.17 Бүрэн эхээр нь...

Friday, March 8, 2013

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Хүний хорвоогийн гэрэл гэгээ
Хүсэл мөрөөдлийн нэгэн утга
Эр хүний бурхан түшээ
Эмэгтэй хүн Танд баярын мэнд хүргэе!

Улаанбаатар,
2013.03.08 Бүрэн эхээр нь...

Wednesday, February 13, 2013

ОДОО МЭДНЭ

Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм ...

Хэрвээ байвал би ч бас сууна
Харин тэнд үлдэхгүй ээ
Хайрлаж чадалгүй гээсэн бүхнээ
Хамж аваад буцаад сууна

Уут дүүрэн шагайгаа
Ур сайтай монгол шатраа
Дөрвөн төгрөгний үзгээ
Дүүртэл тоо бодсон дэвтрээ

Баатарчуудын тэмдгээ
Булигаран сурагч цүнхээ
Чихрийн цаасны цуглуулгаа
Чиг сайтай чавхаа аваад гарна

Ээжийн гарын боорцогноос
Эрүү шалгасан хатуу ааруулнаас хармаалаад
Баавгай нэртэй нохойныхоо зургийг дараад
Буурал болоогүй аав, ээждээ үнсүүлээд ирнэ

Миний юм гээд харамлах биз
Миний бага нас
Уйлуулж, орилуулж байгаад ч
Учирлаж, ухааруулж байгаад ч гэсэн авна

Ямар үнэтэй эдийг мэдэлгүй
Явдал дундаа чи нэг, нэгээр нь гээнэ
Алив өгөөд аль
Арчиж, арчилж, хадгалж явъя би

Үр хүүхдэдээ үзүүлээд
Үлгэр домог шиг дурсамж яриад
Гэр дүүрэн шагай дэлгээд жишээ нь
Ганц нэгээр нь няслаж сууя би гэнэ

Өрөвч болохоор тэр Чука
Өгөх байх аа, надад
Хаяж би тэднийг гээхгүй
Харамсах үе ирдгийг одоо мэднэ

Улаанбаатар
2013.02.14  Бүрэн эхээр нь...

Tuesday, February 12, 2013

БҮТЭЭЛ

Ямар сайхан ном болоо вэ
Яаж Тан шиг бүтээл гаргах вэ гэж
Танил бүсгүй ярьж байна
Тэрүүхэндээ цагаахан атаархаж байна гэнэ ...

Үгүй дээ, бүсгүй минь
Үсэг, үг холбосон миний номхоны дэргэд
Эрүүл саруул хүүхэд төрүүлээд
Эр нөхрөө баярлуулж яваа чинь том бүтээл юм шүү

Тайлбарлаж чамд хэлэх гээд
Таван үг холбочихлоо
Үүнийг шүлэг гэж тоовол
Үндсэндээ чи бас бүтээчихлээ

Улаанбаатар
2013.02.13

Бүрэн эхээр нь...

УУЦ БА ӨВЧҮҮ

Ууц л гэнэ, өвчүү л гэнэ
Ууцлуулж, өвчлүүлтэл мал малласан мэт
Айлын хотноос мал худалдаж тавьчихаад
Ай, тарган сайхан онд орлоо гээд сууж байх юм

Өвөл, зунгүй арчилж мал болгочихоод
Өөх махыг нь тогтоочихоод
Хаврын эхний өдөртэй уралдан төхөөрөөд
Харж байна уу, тарган байна уу гээд сууж баймаарсан ...

Улаанбаатар
2013.02.13
Шинийн гурван

Бүрэн эхээр нь...