Аадар бороо орж байна
Аянга цахилж, тэнгэр дуугараад
Мөндөр зөндөр хаялаад
Мөн чиг сүртэй байна
Ойрд үзээгүй азарган бороо
Орж байна даа, Улаанбаатарт
Модод найгаад байшин доргиод
Машин замаар гол урсаад
Үер ч буулаа даа янз нь
Үймүүлж баахан сүйдлэнэ дээ
Буруу газар буусан айлууд
Бөөнөөрөө урсаж балрана даа
Улаанбаатар, 2009.07.17 16.00
Subscribe to:
Post Comments (Atom)
Бороо оров.
ReplyDeleteБорц болтлоо хатсан хотын хэдэн модод
Боорцог болтлоо шарагдсан зуслангийн хүүхдүүд
Борооны сургаар баяр хөөр болов.
Орсон бороо татарч солонго татав.
Онгойх тэнгэрийн хаяанаас наран гарав.
Ангасан газар хур шингээхгүй шилгээж
Айл амьтныг сандраасан үер ус нэлийв.
Ургаж л байвал шарилж байсан ч устгадаггүй
Унхиагүй нийслэлийнхэн аллергиндаа "сэтэрч"
Урсаж л байвал шавхай ч гололгүй уудаг
Утаат "өргөөний " залхуу эзэд хөөрцөглөж
Хананаасаа ус авдаг орон сууцныхнаас дутахгүй
Хаяанаасаа шанагалах ундны шалбаагтай боллоо гэж
Хөдөөнөөс нүүж ирээд дуртай газраа "өргөөлсөн"
Хөөрхий нэгэн хампаан магнайгаа хагартал баясав
Гай дайрахад үерийн ус хайр найргүй догширч Гал голомт, хогшил хөрөнгө нь буйгаараа урсаж
Аюул гамшигт дайрагдан сүд майд болоход
Амь мэнд гарсанаа аз хэмээн залбиравч
Үер усны аман дээр бууж болохгүй ээ гээд байхад
"Үхсэн ч би гомдолгүй ээ" гэж гарын үсгээ зураад
Үхэр шиг зөрүүдлэн зүтгэсний гор гарахын цагт
Үгээгүйчүүдийн эгнээнд өнөөх "хампаан" шилжиж
Өндөр хогийн ноходтой "хоолоо булаалдан" уралцаж
Өөрийн гэх оромжгүй өрөвдмөөр амьтан болмогцоо
Төр засагт гоморхон харж үзсэнгүй гэж дөвчигнөн
Төлбөр олгохыг шаардан суулт, өлсгөлөн зарлав.
Ардчилал, хүний эрхээр түрээ барин далдаганадаг Алмай цагийн дарамтлагчдын эгнээ нэгээр нэмэгдэн
Арчаагүй түшмэдүүдийн зүрхэнд шар ус хуруулж
Аргаа барахын эрхэнд сууц амлахыг нь хүлээж
Иргэн миний бие...гэж радио, телевизээр аархан
Их хуралд сонгогдож эрхээ хамгаална гэж томров.
Ядарсан иргэдээ хардаггүй төр засагтай тэрсэлдэж
Ясаа цайтал үзэлцэнэ гэж өндөр дуугаар зарлав.
Бороо оров.
Борчуудын хорооллынхон шавар шавхайд умбахад
Боосуудын харшид бооцоотой тоглоом өрнөж
Бороо татрахыг харзнан тансаглаж байх мөчид
Боохойн түрүүнд хэрээ гэгчээр нэг хэнээтэн төрж
Борооны дараах мөөг шиг"тэмцэгчийн"тоо нэмэгдэв
Бороо татрав.
17 айл урсаж, хотын захиргаа ажилтай болсон байна гэнэ.
ReplyDelete