"Такиа, туулай нийлээд дөчин ес
Тэдгээрийн көл нийлээд зуу
Хэдэн такиа, хэдэн туулай байсан бэ" гэж
Хар багад аав минь намайг сонждог байлаа ...
Нэг туулай, дөчин найман тахиа байсан гэж
Нэг их удалгүй хариулчихаар
Яаж оловч чи, кэн кэлэв гэж эргэлзэх зуураа
Ямар мундаг юм гэж толгой элж байдагсан
Тэр цагаас хойш хэдэн ч намар ирж, буцав даа
Тэр янзаараа дахин олон намар үзэх нь гэтэл үгүй байж
"Дөчин есөн тахиа, туулайтай" аав минь яваад
Дөчин есөн хоног өнгөрсөн байна
Аяга сүү, таваг боорцог бариад
Аавдаа би олон очдог байсан бил үү дээ
Уурлаж, үглэхээс нь залхасхийгээд
Урдуур, хойгуур нь давхидаг байсан минь үнэн
Ирсэнгүй, тоосонгүй гэж гомдоллох мөртөө
Ирлээ, тоолоо гэж магтаж сүйд болохгүй
Цай, хоол идэж дуусангуут л
Цаг чинь болохоо байлаа, одоо харьцгаа гэдэгсэн
"Ажлаа сайн кийтэнжүү
Арки бага уутанжуу" гэж захиад
Хоёр охиныг минь ээлжилж үнсээд
Хашааны үүдэнд суугаад үлддэгсэн
Ай даа, амьдралын эргэлт ээ гэж
Аавыг минь буцааж өгөхгүй л дээ
Сахалд нь хатгууланхан үнсүүлээд
Салам загнуулаад ч гэсэн нэг гарахсан даа ...
Налайх, 2009.10.15
Subscribe to:
Post Comments (Atom)
Шүлэгийг бол харин ч нэг үйлдвэрлэж өхиймаа айн кххх
ReplyDeleteThanks for following my blog updates...
ReplyDeleteБодлоо бас нэрээ хэлээд шүлэг захиал
ReplyDeleteБуцаж булталгүй сайхан санаа хэлсүй, би ...