Thursday, October 15, 2009

ЦАС БА ГАХАЙ















Анхны их цас ч орчихлоо доо
Алтан намар өндөрлөлөө дөө
Газар хөлдөж амжаагүй байсан
Ганган мөстөлт үүснэ дээ

Хот газар хэд хэдэн машин мөргөлдөж
Хөдөө нутагт бага мал халтирна даа
Энэ жилийн тооройнууд ч хөгөө чирч
Элгээрээ баахан унана даа

Цас хүлээж гахайн мөр хөөх гэсэн анчид
Цаанаа л нэг инээд нь хүрч суугаа даа
Сууж ч чадахгүй, газраас хөндийрч яваа даа
Санаагаа дагаад би ч бас гараад шидэхээс дээ

Улаанбаатар, 2009.10.16

3 comments:

  1. Еээ Базарваань. Чи чинь бас ан хийнэ биз. Гахай махайг бас нухах уу? Анхны цаснаар л гараад шидчихдэг гэж байгаа биз?

    ReplyDelete
  2. Teer ene haraach, buugaa uurchihsen zuragtai buun l anchin baih shig,ankhnii tsas orchihson andaa garaad shidchihsen de yag.

    ReplyDelete
  3. БИ

    Адуунд гарамгай биш ч айраганд нугасгүй монгол, би
    Цэнгээнд сүйдтэй биш ч дуунд дуртай солгой, би
    Алтанд шунахгүй мөртлөө авд улангасдаг анчин, би
    Цэрэг зэвсэгт дуртай ч амьдралд хайртай амь, би

    Улаанбаатар, 2004.05.27

    ReplyDelete