Thursday, November 26, 2009

ХООСОН

Анд яваад ганзага хоосон
Ангийн хутгаа гээгээд хуй хоосон
Архи уугаад тархи хоосон
Авгай уурлаад өвөр хоосон

Цай уугаагүй гэдэс хоосон
Цалин буугаагүй карт хоосон
Бодож чадахгүй блог хоосон
Бүх юм хов хоосон байлаа, өнөөдөр ...

Тэгэхэд чи ядаж нэг номтой болчих юм даа ...

(Төрсөн өдрөө тэмдэглэж буй П.Б-т зориулав)

Улаанбаатар, 2009.11.23

2 comments:

  1. Эндүүрч дарснаас энэ пост, хэн нэгэн хүн надад зориулсан дараах коммент-той цуг арилчихсан юм. Сэргээж тавьлаа.

    Таг

    Утас цохихоор авахгүй таг
    Уулзая гэхээр завгүй таг
    Учир ярихаар ухаарахгүй таг
    Угийн зангаа гээгээд таг

    Хэлсэн үгэндээ хүрэхгүй таг
    Хэрэг зоригоо мартаад таг
    Хэнэггүй нь дэндээд мэндгүй таг
    Хэзээ нэг "онгойх" юм бол доо?

    ReplyDelete
  2. Хариу бичих нь:

    Таг маягтай болсноо
    Танаар хэлүүлж байж мэдсэндээ
    Учиргүй их харамсаж сууна
    Улаан нүүрлээд ичиж сууна

    Онгойх цаг одоо болсныг
    Ойлгож бас анзаарч сууна
    Эс тэгэвээс оройтож
    Энэ амьдрал хов хоосон болох янзтай ...

    ReplyDelete