Манайхан мундаг шүү
Мөнөөх томууг нээсэн байна
Нээх нээхдээ бүр
Нэгмөсөн таньсан байна
Хорин нэгэн цагт
Хүч тэнхээ орж
Аарц, чацарганад намдаж
Адууны маханд үхдэгийг нь
Эмзэг бүлгийнхэнд эрэлхэж
Эмэгтэйн жирэмснийг андалгүй
Хот хооронд автобусаар биш
Хурдан микрогоор аялдагийг нь
Дэлгүүр биш ТҮЦ
Дээдсийг биш доодсыг эргүүлж
Аспирин мэтийг тоолгүй
Алж өгдөг этгээд байна гэж
Таньсан байна, мэдсэн байна
ТВ энэ тэрээр цацсан байна
Агуу Монголоос суралцаасай
Адуу, мадуу экспортлохсон ...
Улаанбаатар, 2009.11.13
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
kkk, unen uu. Unen bol bolj de
ReplyDeleteUnen shde he he
ReplyDeleteYum nemj oruulahgui yum uu? Goyo yum bicheerei.
ReplyDeleteГоё юм бичихийн тулд
ReplyDeleteГоё юм бодсон байх хэрэгтэй байдаг
Гэтэл би
Гаарийдаад л яваад байна шүү дээ
gaariidan gedeg chin yu gesen ug ve.Tegeed hezee gaariidahaa bolih uu.
ReplyDeleteGaariidan gedeg sainii shinj uu saariin dohio yum uu.
Угаасаа сайхан үйлдэл биш
ReplyDeleteУруудах, муудахын шинж бөгөөд эхлэл
Таны гоё бодлыг хэн хуурайлчихав даа?
ReplyDeleteТархи оюуныг чинь юу хоосолчихов доо?
Гарийдна гэдэг уруудахын нэр юм бол
Гадны нөлөөтэй "өвчин" юм уу тэр чинь?
Эсвэл зөвхөн өөрөөс чинь шалтгаалсан
Эрүүл мэндийн проблем юм уу?
Энэ муу "гарийдах" өвчнөөсөө
Эртхэн салбал өлзийтэй биш үү?
Үнэн үгэнд зарим хүн яснаасаа дургүй
Үхэр унасан хүнд нохой хэзээнээсээ дургүй
Үлгэн салган явагсдад бурхан дургүй
Үхээнц "гарийчдад" би ч бас дургүй
Гоё юм бодох саруул ухаанаа сэргээж
Гоочтой сайн явбал Танд баяр хүргэмээр
Гарийдаад яваагаа өөрөө мэдэж буй бол
Гарц хайж толгой өндөр явмаар юм биш үү?
yamar goy bichee ve, Ta odoo ene hunii helsniig dagaad yavbal zugeer yum shig
ReplyDeleteYuun surtei yum be, zarim humuus, hun uuriiguu medej l baigaa bailgui dee. Zarim humuus ih sanaa zovj baigaa boltoi baina shuu, hehe.
ReplyDeleteГаарийдаж байна гэж хэлэх нь
ReplyDeleteГайхуулж байгаа шинж дандаа биш
Гаарийдахгүй байх ёстой юм шүү гэдгээ
Ганцхан өөртөө шивнэж байж ч мэднэ ...