![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhkVDTGe4bpgVmD3NGvZNqFd6yatDN4Rc0D-Q_PiL1r-HnujenUitRBzINd2yyqvDCxSPmrFxaztklI4YwnEwWhQ-FIPgh2DoL7U3V_NW_yjk4R48u4v64AWJ6QH0oxqKZuDmCRmfM16hWD/s320/%D1%82%D0%BE%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%B4+%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD+%D0%BD%D2%AF%D2%AF%D0%B4%D1%8D%D0%BB.gif)
Торгууд аймаг эргэн нүүв
Түмэн дайсан нэхэн ирэв
Бултах арга эс байв
Баатар эрс нь угтан тулав
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhL7V4WXsSxz_w59A_MU8aPdaJvW4w21wZ1y6-Z0lzFHmLlKNStBXAiijVUQNcTuWJyp7ed9hLcSu3zDj-4gNGjIjQ9ogU-_jUXNzH9b9mmJIMAua4BXJc-yW5TMXWiaLlrkiI83dRGUJRg/s320/%D1%82%D0%BE%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%B4+%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD+%D1%82%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD.gif)
Торгууд баатар ганцаар үлдэв
Толгой дараалан дайснаа цавчив
Хөндий тал үхдлээр дүүрэв
Хатгалдсан дайсан бүгээр хорогдов
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhgvkX60Z22UlR1T0qnMKqcu4ZkiQAxfR_mT-KrNSCdNzqLdczUn3Bkm6ZyOauh8UI8l1V_82wNrpBaz8TM2qxb8TK5nzneGvNsjtSFR4OwsoxMX1iB8dxYcJByAySh17MzeCgVHZVLHtIl/s320/%D1%82%D0%BE%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%B4+%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80.gif)
Гэвч тэр баатар эр
Гэр, гэргийгээ гүйцэж очсонгүй
Босох тэнхээ үлдээгүй ч
Бусдын адил унасангүй, харин ...
Торгууд аймаг нүүсээр
Таван Богддоо мэнд ирэв
Эрэлхэг баатрууд төрүүлсээр
Энэ зуунтай олноор золгов ...
Улаанбаатар, 2009.11.10
He he Torguud baatruud yasan ulgeriin uhdeg yum be? Gehdee Torguud gedeg Mongoliin ali heseg ve?
ReplyDeleteЯг үхээгүй байгаа ч
ReplyDeleteЯвах тэнхэл үгүй болж
Цээжинд туссан сумны шарх
Цэрэг эрийг сөхрүүлээ биз
Сэхээд нэг нь өндийх вий гэж
Сэлэм юугаа атгаа биз
Хүсэл сэтгэл нь босгох гэвч
Хөл нь харин дийлээгүй биз
Алсын алсад сүүмэлзэх
Алтайн уулсын бараа
Зорьж тэмцсэн эх орон нь
Зориуд түүнийг түшээ биз ...
Торгуудын Их Нүүдэл гэж сонссон уу. Google рүү ороод торгууд гээд хайгаад олоод уншаарай даа.
Хэхэ, торгууд гэж үү, Алс Баруун хязгаарыг зуу зуун жил манаж ирсэн, Чингисийн торгон цэргийн удам гэдэг.
ReplyDeleteМонгол ах дүү нар минь сайхан шүлэг байна. Талын нүүдэлчин аймгууд нэгэн цагт бүхэл бүтэн айл байсан юм шүү. Ариун цусаа үргэлж хамгаалж алдар нэрээ цуурайтуулж яваарай
ReplyDeletegoy shuleg bn
ReplyDeletehar heer mori mini hazaar daran temuulne
ReplyDeleteHanagar ih torguud nutag nutag mini havar namartaa sanagdana daa huuuuuu.
Торгуудын хөвүүд нутгаан тэмцэнэ л ...
ReplyDeleteЭнэ ажлаа үргэлжлүүлээрэй хөвүүн минь.
Амжилт хүсье.
Элгийг минь эгшээв чи Зүрхийг минь зөгшөөв чи ямар сайхан шүлэг вэ
ReplyDeleteчи нам сайхан шулэг бичсэн байна хөвүүн минэ
ReplyDeleteих сайхан шүлэг байна. би ч бас баатарлаг өвөг дээдсийнхээ нэрийг өргөхийг хичээж явдаг энгийн нэг торгууд хүн. puujee miga
ReplyDelete