Дөч хүрч ухаан суудаг гэхээр
Дөч хүрэлгүй ухаан суучихсан мэт
Санаж явжээ, сагсуурч явжээ
Сэтгэхдээ уг нь онцгой байсан юм
Алдалгүй оноод байсан биз бодвол
Алдсаны дараа онож чадсаныг харин
Ухаан суусан гэдэг бололтой юм
Ухаарч одоо л амьдарч эхлэх хэрэгтэй аж
Давахгүй гэсэн даваагаар долоо давж
Давтахгүй гэсэн алдаагаа долоо давтсаар
Дөч гэдэг насыг дөхөөд ирсэн байна
Дөч л хүрч байж ухаан суух юм байна даа
Улаанбаатар, 2009.12.09
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
sorok...ne veritsya...moi otets ne dojil do soroka...iim zaluu baisan baina ldaa.
ReplyDeleteХүүхэд насны эхний 40 жил их хүнд байдаг юм гэсээн... кк
ReplyDelete