Tuesday, December 8, 2009

ДАЙСАН

Өөрт минь дайсан олон ч
Өст дайсан ганцхан байдаг
Энэ бол би өөрөө
Энэнийг би таньж чадлаа

Хийсэн бүтээснийг минь
Хийсгэж, үгүй хийж чадах
Бодол, хүслийг минь
Боогдуулж, төөрүүлж явах

Хань ижлийг минь
Хар усаар гомдоож мэдэх
Хүний итгэлийг хөсөрдүүлж
Хөгийн нэр зүүлгэж магадгүй

Дайсны муу дайсан
Дандаа хамт амьсгалж явжээ
Чамайг би яаж дийлэхээ мэднэ
Чадлаар би чамаас хамаагүй илүү за

Улаанбаатар, 2009.12.09

4 comments:

  1. Bolj bn
    Bodol sanaag chin bohirduulj baisan
    Baliar zavaan ter daisniig
    Budaa bolgood ug uu,
    saruul ukhaan,zaluu nas,
    saikhan hani,ur huuhed baihad
    chadahgui yum gej yu baihav
    chadna aa chadna...

    ReplyDelete
  2. odoo bish ali ert medej baisan baihaa, harin odoonoos temtsej eheljee.

    ReplyDelete
  3. Юунаас ч бүү ай
    Ертөнцөөс бүү ай
    Үхэл хийгээд мөхлөөс бүү ай
    Хагацал хийгээд хайраас бүү ай
    Дутуугаасаа бүү ай
    Дуусашгүйгээс бүр бүү ай
    Ганцхан юмнаас ай
    Гарцаагүй өөрөөсөө ай

    ReplyDelete
  4. wow, ene nadad ch hamaatai yum shigee...

    ReplyDelete