Tuesday, January 25, 2011

ЭЭЖ МИНЬ ДЭЭ

Ээж минь зүүдэнд ирэв
Элдэв үг хэлэлгүй уйлах юм
Хацартаа үнсүүлээд
Хамаг байдгаараа бахиран уйлах юм, би бас ...

Гучин найман жилийн тэртээ төрүүлсэн хүүгээ
Ганц үнсээд авъя гэсэн юм болов уу, зайлуул ...

Вашингтон, 2011.01.24

2 comments:

  1. Буян нэхэж байгаа юм байна. Хөгшөөн буян үйлд, зул өргө дөө

    ReplyDelete
  2. БУРУУ ЗӨВИЙГ БУРАН СУУГЧ
    БУУРАЛ АХ НЬ СОНОРЫГ ЧИНЬ ЧИЛЭЭЖ
    СЭТГЭЛ ХЭМЭЭХ ЭРХТЭНИЙГ ЧИНЬ ӨДӨЖ
    СЭРЭЭН ЦОЧООХООР ИЛГЭЭСЭН ҮГ.

    Халуун залуу настайсан билээ, Та
    Хатуу чанд үгтэйсэн билээ, Та
    Халгиж цалгисан авьяастайсан билээ, Та
    Хатаасан илд мэт үзэгтэйсэн билээ, Та
    Хань ижлээс дутахгүй нөхөдтэйсэн билээ, Та
    Харин одоо юу болоо вэ?

    Алс холын содон сонинтой
    Амар мэндийн захидал горьдоогүй ч
    Авъяас билгийн хишиг дуудлагатай
    Амтат найргийн мөрүүдийг чинь үгүйлж
    Учрахын тавилан хүссэн амраг шиг
    Уулзахын ерөөл тавьсан анд мэт
    Өөриймсөн дурсаж явдаг буурал ах нь
    Өөрт чинь энэ хэдэн мөрийг нисгэлээ.
    Өршөөн болгоож, сэтгэлдээ тунгаагаад
    Өнийн бодолдоо шигээж аваарай!



    Алсын Америкийг зорьсон биш
    Амаа үдүүлчихэв үү, яагаа вэ?
    Алмай залхуу болж хувираад
    Авьяасаа унтраачихав уу, яагаа вэ?
    Цочир сонин санаатай
    Цоглог шүлгүүд чинь үгүйлэгдэх болж.
    Цовоо цолгин дүртэй
    Чонон хийморь чинь дурсагдах болж.
    Ахуй амьдралын чөдөрт тушигдаж
    Аар саархан юманд сатаарч
    Авгай хүүхдийнхээ орчинд бүдчиж
    Амгалан түвшин амьдралд уусч
    Авъяас билгийнхээ онгодыг зэврээвэл
    Алдас болно шүү, Бурнак минь.
    Таны суугаа тэр газар
    Танхай найрагчийн онгодыг дуудах,
    Эгэлхэн агаад яруухан үгсийн чинь
    Эрхэн хэлхээг шаргитал урсгах
    Үртсийн төдийхөн ч цэнэггүй юмуу?
    Үгүй бол Та ийм хэнэггүй юм уу?
    Эсвэл Та америк орны
    Эрээн мяраанд нь хэт ташуурч
    Эрч хүч чинь зул шиг бүүдийж
    Ээжийгээ зүүдэлхээс цаашгүй сүүдийж
    Хүнд сурталтны ширээнд шигдсээр
    Хүнээ байх замдаа оров уу?
    Төрийн сэтэртэй, хөшүүн сэтгэлтэй
    Төгрөг, доллар хэмээх ганцхан шүтээнтэй
    Төрсөн, тэлсэн алиныгаа ч мартчихдаг
    Төмөр нүүртний эгнээнд шилжчихэв үү?
    Сэр, Та одоохон сэр!
    Сэтэртэй хүлэг шиг эрх чөлөөгөө
    Сэтгэлийн дуудлагатай яруу уянгаа
    Сэм сэмхэн хөндүүрлэдэг найрагчийн зүрхээ
    Сэмэрч, намирдаг уяхан мөртөө
    Сэлэм шиг хурц байдаг оюун сэтгэлээ
    Сэрээж одоохон үзгээ ав!
    Сэнтийнээсээ өндийж чилээгээ гарга!
    Сэр, Та одоохон сэр!

    ReplyDelete