Wednesday, March 23, 2011

АГИА АХ

Ай ямар уйтай вэ
Агиа ах минь байхгүй болжээ
Сая л сонслоо
Сэтгэл хямраад хэцүү байна

Гэмгүйхэн инээмсэглэсэн царай нь
Гэн гэнэхэн орж ирээд
Эргээд хэзээ ч уулзахгүй гэхээр
Элэг зүрх эмтрэх юм даа

Ээжийн минь хайртай дүү
Энгийнээс энгийн нагац ах минь
Бурхны орон гэж байдаг бол
Баараггүй тэнд очсон байгаа ...

Вашингтон хот, 2011.03.24

2 comments:

  1. Та шинэ шүлэгнээсээ нэмэхгүй юм уу? Босож суухад тан л шүлгийн мөрүүд орж ирдэг мэт санагддаг, блогоо эргэх завгүй явна уу?...

    ReplyDelete
  2. 2011 он гараад хагас жил дуусч байхад та хоёрхон шүлэг оруулсан байхынмаа...

    ReplyDelete