Нулимс чи
Нуугдаж нуугдаж гарч ирэв үү
Сэтгэл зүрхийг тандаж байгаад
Сэмхэн гараад ирэв үү, чи
Яасан байна, би
Ярвайгаад гутарсан байна уу
Ярзайгаад инээсэн байна уу
Яагаад чи гараад ирэв
Баярлахаар л гараад ирдэг
Бухимдахаар л гараад ирдэг
Хамтдаа цэнгэх гээ юу
Хань болж халамжлах гээ юу, чи
Эр хүн уйлдаггүй гэдэг юм
Эм болгож ичээх гээ юу, чи
Алаг нүд бүрэлзүүлээд
Арчуулж шараа болгох гээ юу, чи ...
За, за, тоглосон юм
Завтай бол гараад ир ээ, хөө
Дотрыг минь салхилуулж
Доголон ч хамаагүй гараад ир
Ээжийнхээ хайрыг санасан
Энхрий үрсээ харан баяссан
Элэг зүрхтэй төрсөн
Эр хүн ч бас уйлах эрхтэй
Нулимстай байна гэдэг
Нинжин сэтгэлтэйн илрэл
Хайр, баяр, гунигийг
Хамтдаа туулж байя, нулимс аа ...
Улаанбаатар, 2009.05.19
Subscribe to:
Post Comments (Atom)
"Ээжийнхээ хайрыг санасан
ReplyDeleteЭнхрий үрсээ харан баяссан
Элэг зүрхтэй төрсөн
Эр хүн ч бас уйлах эрхтэй"
Goyo helsen baina shuu.