
Анхны их цас ч орчихлоо доо
Алтан намар өндөрлөлөө дөө
Газар хөлдөж амжаагүй байсан
Ганган мөстөлт үүснэ дээ
Хот газар хэд хэдэн машин мөргөлдөж
Хөдөө нутагт бага мал халтирна даа
Энэ жилийн тооройнууд ч хөгөө чирч
Элгээрээ баахан унана даа
Цас хүлээж гахайн мөр хөөх гэсэн анчид
Цаанаа л нэг инээд нь хүрч суугаа даа
Сууж ч чадахгүй, газраас хөндийрч яваа даа
Санаагаа дагаад би ч бас гараад шидэхээс дээ
Улаанбаатар, 2009.10.16
Еээ Базарваань. Чи чинь бас ан хийнэ биз. Гахай махайг бас нухах уу? Анхны цаснаар л гараад шидчихдэг гэж байгаа биз?
ReplyDeleteTeer ene haraach, buugaa uurchihsen zuragtai buun l anchin baih shig,ankhnii tsas orchihson andaa garaad shidchihsen de yag.
ReplyDeleteБИ
ReplyDeleteАдуунд гарамгай биш ч айраганд нугасгүй монгол, би
Цэнгээнд сүйдтэй биш ч дуунд дуртай солгой, би
Алтанд шунахгүй мөртлөө авд улангасдаг анчин, би
Цэрэг зэвсэгт дуртай ч амьдралд хайртай амь, би
Улаанбаатар, 2004.05.27