Wednesday, April 22, 2009

АЛДАЖ ҮЛ БОЛНО


Сансар огторгуйн хязгааргүй уудам оршино
Сараар тойруулан нараа тойрон дэлхий эргэлдэнэ
Солигдон хөврөх хүний нийгэм хувьсана
Сайхан, муухайн дунд амьдрал эхлэнэ

Аав, ээжээ сонголгүй хүн болон төрнө
Амь алдахгүй хувьтай нь насанд хүрнэ
Биологийн жамаар эсрэг хүйстнээ хүснэ
Бусдын жишгээр нэгийг өмчлөхийг хүснэ

Санаандаа тааруулан мэддэгээ авч сууна
Сайхан бүхнийг нь анхлан амтална
Үүрд эзэгнэхийг хүснэ
Yнэнхүү жаргалтай амьдрахыг мөрөөднө

Гэвч,

Хар хүн бүхнээс харамлан шаналбал
Хардаж, бүр хоёр биеийг зовоовол
Итгэл гээчийг уурандаа мартвал
Илүү, дутуу юм сэтгэн солиорвол

Өөрөө өнгийн харандаа шиг мөрөө өөрчлөн тэнэвэл
Өөрийн болгосон гээд өвөртлөхгүй хүлээлгэвэл
Хүний юм илүү харан доншуучилбал
Хайртай хүнээ ханатал жаргаахгүй хатаавал

Авгай гээд амтыг нь мэдрэхээ больвол
Араар тавихгүй байгааг нь үл үнэлбэл
Түүнийхээ танхилхан явсныг умартвал
Түмэнд зориулагдсан нэгэнтэй энгэр зөрүүлбэл

Хамаг зүйл орвонгоороо эргэнэ
Хайртай хүнээсээ нэг мэдэхэд сална
Хэлхээд хаяагүйгээс хойш тус тусдаа явна
Харамлаж явсан бүхэн нь бусдын нүдэнд очно

Анхныхаас нь илүү түүнийг нь хэн ч хайрлахгуй
Аль дуртай бүхэн нь харин хүн хүний мэдэлд орно
Будагийг нь арилган боовоо буулгана
Бусадтай адилтган орхин одно

Өөр нэгийг олж аван жаргах гэвч, чи
Өмнөхөө мартаж чадаагүй байхад үхэл ирнэ
Мөнх мэт санаж явсан амьдрал дуусч
Мөрөөдлөө биелүүлж чадалгүй буцна

Сансар огторгуйн хязгааргуй уудам оршино
Сараар тойруулан нараа тойрон дэлхий эргэлдэнэ

Өмнөд Австрали, Аделайд, 2006.04.04

No comments:

Post a Comment