Нанчид хүртэлгүй нилээд явсан юмсан
Найз гадаадаас түр ирлээ гээд
Нам унатлаа гурван өдөр уув
Найз явж, нанчид бид хоёр л үлдэх шив
Гэхдээ шилтэй, савтайгаа биш
Гэдэс дотор, элэг цөсөнд үлдчихэж
Амьдралаас уйдсан мэт хор долоож
Амь тавихын наагуур босож ирэв
Зүрх муудсан байна
Зүс дутахгүй гундсан байна
Сэтгэл унасан байна
Сэргэх гэж үнэндээ шаналж явна
Галзуу энэ шингэнээс болж
Гал халуун насныхан ч үхээд буй
Гашуун туршлага байсаар байтал
Гай дуудаж би юунд түүнд дурлана вэ
Хөрөг зурагаа л үлдээн одоод
Хоёр хүүхдээ эрт өнчрүүлэн
Хань ижлээ ганцаардуулан зовоох
Хэрэг үнэхээр байгаа гэж үү
Архинаас гарлаа, найзууд аа
Амссангүй, тоосонгүй гэж битгий хэлээрэй
Арван мянга гаранхан өдөр амьд явах гэсэн юм
Андыгаа архиар бүү дайлаарай
Улаанбаатар, 2009.06.22
Sunday, June 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Анд минь чи зөв юм хийж.
ReplyDeleteАрхинаас гарснаа олонд зарлаж.
Амсахгүй байж чадахаа андгайлж.
Архинд уруу татахгүй байхыг уриалж.
Хэлсэн амандаа хүрэхгүй юм бол чи
Хэний хүү болох бол доо, яс биз?
Хэрэггүй л дэмий юм амлаж хэмээн
Хээв нэг үгнээсээ буцав даа, үнэн биз?
Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт
Саруул ухаантныг ч сөхрүүлж дөнгөдөг
Сайхан авьяасыг ч унтрааж балладаг
Сайн нөхдөөс ч хагацуулж хорлодог
Санааны ханиас ч салгаж ганцаардуулдаг
Сархад хэмээх шидэт идээнээс
Холхон явбал зол шүү, анд минь
Сартай хорвоод аравхан мянга биш
Сая хоног ч жаргана шүү, найз минь.
Архиар би чамайг дахиад дайлахгүй.
Аз жаргалтай,эрүүл энх явахыг ерөөе, харин
Ав хоморгын хурайнд дөрөө нийлж найзархан
Аглаг өндрийн бэлд айраг тулган уулзая.
Анд минь чи зөв юм хийж.
Архинаас гарснаа олонд зарлаж.
Амсахгүй байж чадахаа андгайлж.
Архинд уруу татахгүй байхыг уриалж.
Хэлсэн амандаа хүрэхгүй юм бол чи
Хэний хүү болох бол доо, яс биз?
Хэрэггүй л дэмий юм амлаж хэмээн
Хээв нэг үгнээсээ буцав даа, үнэн биз?
2009.06.22
Yostoi sain bna, hamgiin hereggui yum arhi, tamhi shuu, ene shuleglej comment uldeesen hun yamar mundag yum bee, hehe, shulgeer yariltschih yumaa,
ReplyDeletehehhe
ReplyDeletetiim bn
Бурнак архинаас гарлаа гэж бусдад зарласан байна, Үнэн болов уу?
ReplyDeleteБуруу андгай тавьж гээд буцчхгүй байгаа, Гайгүй болов уу?
Буянаа бартал архи уудаг нь бидний үеийн юм аа
Буурал их өвөг дээдсийн үед өөр байсан юм билээ
Архи гэмээ нь ариун идээь гэвч
Аягаар уувал алмай болно
Сархад гэмээ нь сайхан амттан, гэвч
Саваар нь уувал сагсуу хөдөлнө
Эцэг дээдсийн үед архи дарсыг цээрлэж
ReplyDeleteЭлдэв цэнгэлийн үед амсах төдий ёслож
Эзэн богд Чингис ч хорт архийг тэвчин
Эрэлхэг хүлэг баатрууддаа сургаал зарлиг буулгаж
Дэгтэй цэгцтэй байсныг буурал түүх гэрчилнэ.
Дээдсээс өвлөсөн ёсоо ч монгол түмэн мэднэ.
Одоо л харин ёс жаяг алдагдаж
Олдсон болгоноо гудрагч орос Иванаас сурцгаагаад
Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэр
Хэзээ ч юм бэ, монголчууд бидэнд нүүрлэчихэж.
Орос хүн яах вэ,архи уухдаа үнэхээр даамай
Олдож л байвал, чанар зэрэг ч тэдэнд яамай, гэвч
Огиж бөөлжитлөө, онхолдож тасартлаа уулаа гэхэд
Огт юу ч болоогүй мэт маргааш нь зүгээр босдог.
"Лучше водки-только водка" гэсэн
Лут "философтой" луугар архичид Орост олон.
"Хуурай" хууль гаргаж архийг хориглосны хариуд
Хувьсгал хийж төрөө эргүүлсэн түүх тэдэнд элбэг.
Харин хөөрхий монголчууд их "ах нараа" дуурайж
Хатуу архинд хорхойсон эцэс сүүлдээ донтой болж
Айраг цагаанд дассан чонын ходоодоо шархлуулж
Арз хорзны " ачаар" эр эмгүй элэггүй болж
Архиар угжих их гүрний бодлогын тоглоом болж
Адаг сүүлд нь "өвгөнтийн хөндийд" амь хоргодож
Шүдгүй хар амаар хараал зүхэл тавьсан шиг
Шүлсэн буугаар ойр хавийнхнаа шүршиж сууна.
Ингэж доройтож лойсныхоо бурууг архи руу чихэж
Ичгүүрт амьдралаар хорвоогийн өдрүүдийг элээхдээ
Архинд толгойгоо мэдүүлсэн эргүү хар малнууд
Агуу түүхтэй Монголынхоо алдар нэрийг гутаамуу.
Бусдын нүдэнд шившиг болж өөр зуураа хэмхэлдэн
Буцах мөргүй там руу сүрэг сүргээрээ зүтгэхүйд
Бузар хар архины аюулыг бусдад ухааруулахаар
Бурнак хөвүүн өнөөдөр архинаас гарснаа зарласанд
Авьяас билгийг нь үнэлдэг шүтэн бишрэгч би бээр
Алга ташин баярлаж андгай тангаргийг нь дэмжмүү.
Эр хүн зорьсондоо, архинаас үнэхээр холхон яв.
Эргэж буцаж "онигоотолгүй" хэлсэн амандаа хүр.
Найраг шүлгээ тэрлэж ,од хиймортой бай.
Нанчид сархдыг мартаж өөдрөг сайхан амьдар.
Аяга аягаар уувал ааш занг эвддэг
Сав саваар залгилвал сайхан амьдралыг бусниадаг
Адвиш шидийн хүчтэй, ад чөтгөрийн хорлол
Архи хэмээх дайсантай эр хүн шиг тэмц.
Ийм нэгэн зүйлийг эрхэм танд захия
Илүү үг гэж үзвэл энэ сэтгэгдлийг устга.
Баярлалаа, Танд,
ReplyDeleteСэржим өргөлгүй удах тусам
Сэтгэл хийгээд бие ариусах аж
Зүрх хүртэл хэвийн цохилж
Зүггүй бодлууд толгойноос арилах аж
Унтах нойр уртсан жаргал нэмээд
Ундаа хоол амт орж чамлагдаад
Болдоггүй бор босоогоороо унтаад
Бодол санаа амгалан болоод ирдэг юм байна ...