Хомоол хэвтэж байна
Хаа сайгүй байдаг эд, уг нь
Бодолд оруулаад байхааргүй
Баас шүү дээ, адууны
Яагаад ч юм, жаал харж зогсов
Ямар бодол төрснөө бичих үү
Хөхө, хомоол хараад л юм бичдэг гэж
Хүн амьтан шоолох вий
Ажаад байхад удсан байртай хомоол байна
Айхтар их биш ч нэг жил лав болж
Хар биш хөх өнгөтэй болохоор нь
Хэлж тааж байгаа юм би ингэж
Тарж сүйд болоогүй байгааг үзвэл
Тэр хавиар хөл хөдөлгөөн бага
Адуу, гөрөөс л идээшилдэг
Алс бөглүү тагийн энгэр газар бололтой
Шинэ, хуучин хомоол, хорголыг
Шинэжиж би ингэж бурж байгаа юм
Үнэг, мануул, өмхий хүрэн ч
Үүрэндээ мэт зугаалдаг л биз
Саарал атаманыг энд дурсахгүй бол
Сарыг дэлхийгээс салгахтай ижил биз
Байсан байна, тэр нөхөр
Байх байхдаа бааж тухалсан байна
Адуу байгаа газар тэр байхгүй бол
Аз хийморио шалгаагүй бол
Боохойн хөвүүн тэр биш болох биз
Бодлын үзүүр тэгээд тасрах байсан биз
Эргээд хомоолдоо оръё
Эзэн нь хаана яваа бол гэж
Хаа нэгтээ унгас алдаад идэж яваа болов уу
Хатсан баасаа үлдээгээд тэнгэрт хальчихсан болов уу
Эд нь мөнх эзэн нь хэврэг гэдэг
Энэ хомоол юу сануулан энд хэвтэнэ вэ
Газраас ургаагүй, тэнгэрээс унаагүй ч
Газар дээр хэвтэж байх юм, зайлуул
Хомоолын эзэн чонын хоол болоод
Хомоолныхоо дэргэд чонын баас болон ханьсаа болов уу
Хэдэн сараар ингэж хэвтэх бол
Хэн ч мэдэхгүй, хэн ч анзаарахгүй дээ ...
Бөөрөн хэлбэртэй хар, хөх хомоолууд
Байгаль дэлхийн энэхэн суганд
Бөөн бөөнөөрөө хаягдсан харагдана
Бодвол зөндөө л бодол төрөхөөр юм байна ...
Төв аймаг, Баяндэлгэр сум, Нэвсээгийн ам
2010.03.27
Subscribe to:
Post Comments (Atom)
Shulgiig buundtsun baina shdee, kkk.
ReplyDeletegoy shuleg bna
ReplyDeleteorchin ueiin nairagch geed shuleg unshij bgaa ni duulah geed bgaa yum shig humuusiig bodvol arai l uuur bn daa.uuriinhuuruu bgaarai
ReplyDeleteene shulegnuudees dund surguuliin hutulburt oruulmaar sanagdchilaa.yamar ch bsan ohindoo unshij ugnuu.
ReplyDeleteАмьдаа ёстой гоё бичсэн байна. Хээр явахдаа хөх хомоолыг удсан хомоол байна гэж бодож байснаас биш эзний тухай ингэж бодож байсангүй. Үнэхээр л эзэн нь чонын баас болоод хомоолтойгоо зэрэгцээд хэвтэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Сайхан бичсэн байна
ReplyDelete